Оюун бодлын дайнд ялахуйЗагвар
Есүсийн өлсөж байгааг мэдэж байсан Сатан чулууг талх болгооч хэмээн Түүнд хэлсэн. Адам, Еваг сорьсон шигээ, Сатан Түүний амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөнд байхгүй зүйлийг хийлгэх гэж хичээсэн. (Үүний адил зүйлийг Сатан танд ч бас хийдэг.)
Есүс “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна" гэж бичигдсэн байдаг" (Матай 4:4 АБ2013) хэмээн Дэд хууль 8:3-аас эш татав. Өөрийнх нь эхний төлөвлөгөө бүтэлгүйтсэнийг анзаарсан Сатан, өөр байдлаар Есүс рүү дайрсан. (Сатан яг үүний адил зүйлийг танд ч бас хийдэг.) Ижил арга, шинэ оролдлогоДиавол Есүсийг Иерусалим дахь сүмийн хамгийн өндөр орой дээрээс үсрүүлэхийн тулд аваачсан. Тэгээд Сатан Дуулал 91-ээс эш татан, Түүнийг хууран муу зүйл хийх гэж оролдсон.
““Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ.” Матай 4:6 АБ2013(Тийм ээ, Сатан ч бас Библийг мэддэг.) Жинхэнэ Бурханы Хүү гэдгээ батлахын тулд Өөрийг нь хайрлаж, халамжилдаг гэсэн баталгааг үзүүлэхийг Бурханаас шаардуулах замаар тэр Есүсийг сорихыг хүссэн. Есүс хариуд нь маш тодорхойгоор ““Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг” (Матай 4:7 АБ2013) гэж Дэд хууль 6:16-аас эш татав.
Сатан энэ удаа бас бүтэлгүйтсэнээ мэдэнгүүт, арай өөр арга замаар Есүсийн бодол санаанд нэвтрэх гэж оролдсон. (Сатан танд ч бас яг ийм зүйлийг хийдэг юм шүү гэдгийг дахин хэлье.)
Диавол Түүнийг асар өндөр ууланд аваачаад, Хэрвээ Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг үзүүлсэн. Есүс одоо хангалтай "Надаас зайл, Сатан аа!" хэмээн түүнд тушаасан. Тэр Дэд хууль 6:13-аас эш татан ““Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэлээ.” (Матай 4:10 АБ2013)
Бид Есүстэй адил үйлдэж болохгүй гэж үү?
Есүс Бурханы Үгийн үнэнийг бага балчир Еврей хүү байхаасаа цээжилж ирсэн тул Сатаны худал хуурмагийг илчлэн, гурван удаа, гурван өөр аргаар соригдож байхдаа тунхагласан.
Тэгэхээр, оюун бодлоо шинэчилж, амьдралаа өөрчлөх анхны арга барил бол "Орлуулах зарчим: Худал хуурмаг зүйлийг зайлуулж, үнэнээр орлуулах" болохыг сурсан. Та энэхүү арга барилыг эзэмшсэнээр, энэ зэвсгээрээ өөрийн бодол санаа ба амьдралаа өөрчлөхийн тулд тогтмол ашиглах боломжтой болж ирнэ.
Библийг мэдэх нь яагаад тийм чухал болохыг Матай 4-р бүлэг дээрх Есүсийн жишээ бидэнд тод харуулсан. Христийн дагалдагчид бид Библийг уншиж, Библийн сургаал сонсон, Библи судлал хийхийг зорилгоо болгосноор, Бурханы Үгийг зүрх сэтгэлдээ тусган авч, дайсны худал хуурмагийн эсрэг тулалдах сэлэмтэй байна гэсэн үг юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.
More