Ариун амьдралЗагвар
ЭРҮҮЛ ХАНДЛАГА, ЭРҮҮЛ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
Өгзөг.
Өнөөдөр бол энэ үгийг хэлэхэд надад эвгүй санагддаг. Гэвч өсвөр насандаа би үеийнхэнтэйгээ адил энэ үгийг их хэлдэг байсан юм. Хүний биеийн энэхүү нууц хэсгийн тухай нэг тийм эсэргүү, шившигтэй гэмээр гажуудсан ойлголтууд байдаг. Зөв өнцгөөс харвал бидний биеийн энэ хэсэгт ёс зүйн хувьд ямар ч буруу зүйл байхгүй юм.
Завхайрлын гэмийн талаар илүү ойлгож ухамсарлах үед бид сексийн талаар мөн дээрхтэй төстэй гажуудсан ойлголттой нүүр тулдаг. Секс биднийг бохир заваан байдлын нэг хэсэг болгодог гэх мэт.
Гэвч зөв өнцгөөс харахад секс нь огт бохир заваан зүйл биш. Бидний гэм нүгэл, гажуудал нь өөрөө бохир юм. Секс бол Бурханы бүтээл бөгөөд үнэхээр гайхалтай сайхан зүйл билээ. Гэр бүлийн харилцаа, хүйсийн ялгаа, сексийн харилцааны сайхан зүйлийн талаар хэсэг хугацаанд тунгаан бодоорой. Төсөөлөгдөшгүй бүтээлч байдлынх нь төлөө Бурханыг магтаарай. Бие махбодын дотно харилцааг харах өнцөг маань сэргэж, сэвтэж булингартаагүй нүдээр харахад туслаарай хэмээн Түүнд залбир. Таны зүрх сэтгэл болон оюун бодолд өмнө нь огт бодож байгаагүй маш тодорхой арга замаар ярихыг Түүнээс асуугаарай. Мөн түүнийг ойлгон, өөрчлөгдөж чадахад туслахыг гуйгаарай. Бусдад татагдах эрүүл хандлага, бие махбодын дотно байдлыг хүсэх эрүүл хүсэл тэмүүлэлтэй байгаагийнхаа төлөө Түүнд талархаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org