Ариун амьдралЗагвар
ҮНЭН БАЙХ НЬ БУРХАНЛАГ АМЬДРАЛ ЮМ
Библийн энэ хэсэгт элч Паул бидэнд үнэн байх нь бурханлаг амьдрал бөгөөд, энэ нь уруу татлагад ямар ч боломж өгдөггүй гэж хэлж байна. Хүсэл тачаалыг хүчтэй болгодог зүйл нь худал хуурмаг бол, үнэн байх нь үүнийг эсэргүүцэх хүчтэй хамгаалалт болж өгдөг. Энэ нь дараах гурван чиглэлд үнэн байна. Үүнд: Бурхантай, өөртэйгөө болон бусадтай үнэн шударга байх юм.
Амьдралын чинь аль хэсэгт үнэн дутагдаж, жинхэнэ шударга байдал үгүйлэгдэж байгааг илрүүлж өгөхийг Бурханаас гуйн залбираарай. Хүсэл тачаал, сексийн завхайрал ноёлж буй энэ дэлхийн ямар худал хуурмаг нь танд үнэн мэт харагдаж, түүнд итгэчихсэн байгааг илчилж өгөхийг Түүнээс гуйгаарай. Мөн гэрлийн дотор бүрэн дүүрэн байж, үнэн шударга байдал дотор нээлттэй амьдрах шийдвэрээ та Бурханд өргөөрэй.
Үнэн бол бидний оюун санаа болон зүрхийг хамгаалж байдаг галт багана юм. Өөр юу ч үнэнийг үгүйсгэж, устгаж чадахгүй. Хэрэв та үнэн дотор байгаагүй бол үүнийгээ өөрчлөөрэй. Бүх үнэнээ хүлээгээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org