Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 13 дахь өдөр

БУРХАН ДОТОР ЦАГ ЯМАГТ БАЙ

Саа өвчтэй хүнийг Есүс эдгээсэн тухай түүхийн дараах хэсгийг та амархан мартдаг байж болох юм. “Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв.” Хэдийгээр Есүс өөрөө Бурхан боловч, Ариун Сүнс дотор цаг ямагт байснаар, Эцэгийнхээ хүслийг агуугаар гүйцэлдүүлж байсныг бичээч Лук бидэнд харуулж байна. Есүс бидэнд Бурхан дотор байх амьдралыг үлгэрлэн үзүүлсэн.

Бид зүгээр гарч яваад л Бурханы ажлыг хийчихдэггүй. Харин бид Бурханы Сүнс дотор цаг ямагт байснаар, Тэр биднийг өөрийн хүслийн дагуу удирдан, хүчирхэгжүүлж өгдөг юм. Бурхан дотор байна гэдэг нь Түүнтэй холбоотой байж өдрийн турш Бурханы хүч болон мэргэн ухааныг гуйж амьдарна гэсэн үг.

Эзэн минь, надад хүчийг өгөөч, юу хэлэхийг минь мэдүүлж, юу хийхийг минь зааж өгөөч.

Бурханы дотор цаг ямагт байж, Түүнээс хамааралтай байснаар бид Түүнд тааламжит амьдралаар амьдрах хүчийг олж авдаг. Өнөөдөр та Бурхан дотор байхыг эргэцүүлж, түүнийхээ дагуу амьдраарай.

Бичээс

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших