Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 12 дахь өдөр

ӨӨРИЙГӨӨ СОРИЛТОД БҮҮ ОРУУЛ

Дайнд явахын оронд үлдэн хоцорч, ганцаараа уйтгарлан шөнө дөл хүртэл байж, дээвэр дээгүүр алхангаа элдвийг нууцаар тачаадан харах зэрэг эдгээр эмх замбараагүй бодол мэдрэмжүүд Давид хааны дотор байсан. Түүний хийсэн сексийн гэм нүглээс болж гарсан үр дагавар нь бодсоноос ч их хортой байсан юм.

Бид утас эсвэл компьютерынхоо дэлгэцээр бохир зүйлсийг ширтэх үедээ оюун бодолдоо яг л Давид хаан шиг байдаг. Нэгэнтээ шунал тачаалын машины араа хөдөлж эхэлсэн л бол түүнийг зогсооно гэдэг бараг боломжгүй зүйл юм. 2 Самуел номд бичсэнээс харахад Давид хаан өөрийгөө маш амархан соригдох нөхцөл байдалд оруулж, арай ч гэм хийчихгүй байх хэмээн бодож байсан гэдэг нь маш тодорхой байна.

Залбирал дотор өөрийгөө шалгаж, ямар нөхцөл байдалд орохдоо маш амархан соригддог гэдгийг илрүүлж өгөхийг Бурханаас гуй. Мөн ямар итгэл үнэмшлийн дагуу шийдвэртэй алхам хийж өөрийгөө хамгаалах вэ гэдгээ Түүнээс асуун гуйгаарай.

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших