Ариун амьдралЗагвар

ТАЛАРХАХ СЭТГЭЛ
Зохиолч, пастор Жон Пайпер нэгэн удаа хэлэхдээ “Шунал тачаалын галын эсрэг Бурханд тааламжит галаар тэмцэж байх ёстой” гэжээ. Энэ үг надад таалагддаг. Учир нь тэр сүүл холболт ашиглан, гол санаагаа тойруулалгүй шууд тодорхой хэлжээ.
Зүрх сэтгэл, оюун бодлоо Эзэний агуу байдал дээр төвлөрүүлэн, Түүнийг магтан хүндэтгэх нь зүрх сэтгэлд юу юунаас илүүтэй хамгийн сайн эм, шунал тачаалыг эсэргүүцэх хамгийн сайн ерөндөг юм. Бурханыг бид үнэнээр хүндлэн мөргөх үедээ Түүний гоо үзэсгэлэнг болон өөрсдийгөө ямар бохир заваан гэдгээ олж хардаг. Зөвхөн хүндлэл мөргөл л жинхэнэ өөрчлөлт нөлөөллийг авчирдаг. Гэвч зүрх сэтгэлээ хүндлэл мөргөлд зохистой болгох гэдэг нь өөрөө амаргүй зүйл юм. Зүгээр л унтраалга дараад гэрэл асдаг шиг зүйл огт биш бөгөөд хүндлэл мөргөл бол дүрэлзэн асах ёстой гал юм.
Хүндлэл мөргөлд зохистой болохын тулд ярих хэд хэдэн зүйл байна.
Талархал өргөх нь миний хувьд хийхэд хамгийн хялбар бөгөөд амар байдаг. Нэг жишээ хэлье. Усны шахуургыг ажиллуулахдаа эхлээд доторхыг нь гүйцэд усаар дүүргэдэг. Ингэснээр дотроо ямар ч агааргүй болсон шахуурга усыг бүрэн шахдагтай ижил та талархал өргөн, түүнийгээ илэрхийлсээр байх үед нэг мэдэхэд л талархлууд танаас өөрөө ундран гарч эхэлдэг. Та өөрийн амьдралдаа үнэхээр талархаж буй 20 зүйлийг жагсаан бичээрэй. Тэдгээрийнхээ төлөө Эзэнд байнга талархаарай. Мөн Ариун сүнс танд сануулж буй зүйлсийн төлөө ч талархаж байгаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Паулын захидлын тухай түргэвчилсэн хичээл

Бурханы дуу хоолойг сонсох нь

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

Миний бизнес Бурханых

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

ГЭРЛЭЛТ

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хэн диваажинд очих вэ

Хүлээлт
