Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 10 дахь өдөр

АХИЦ ДЭВШИЛ = ЖИЖИГ ЯЛАЛТ

Бичээсийн энэ хэсэг хөдөлгөөнтэй байх болон эрч хүчтэй далайцтай байхын чухлыг онцолжээ. Эрч хүчтэй далайцтай байх нь чухал юм. Та эхлэл цэгээсээ гараад хэр хол явсан эсвэл ахиц дэвшил чинь хэр хэмжээнд гарсан гэдгээс үл шалтгаалан урагш хөдөлсөн л бол энэ нь амжилт юм.

Жишээ нь та маш цөөн удаа гар хангалга хийсэн ба гар хангалга хийж байх үедээ өөрийгөө болиулсан бол энэ нь ахиц дэвшил юм. Өсөлт бол өсөлт, ахиц дэвшил бол ахиц дэвшил юм. Зөвхөн амжилт болон алдаан дээрээ л төвлөрөх бус өөртөө гарч буй ахиц дэвшил дээрээ анхаарлаа хандуулаарай.

Өөрийн гаргасан хагас дутуу алдаандаа сэтгэлээр бүү унаарай. Учир нь урагш алхсаар байгаа нь өөрөө жижиг ч гэсэн ялалт билээ. Ариун байдлын аялалд Бурхан таныг хаана авчирсан байгааг мөн өөрт тань гарч буй ахиц дэвшлийн талаар тунгаан бодох цаг гаргаарай. Таны амьдралд гарсан ахиц дэвшил, жижиг ялалт бүрийнхээ төлөө Түүнд талархаарай. Бидний өөрчлөгдөх үйл явц хэдий хугацаанд явагдаж буйд Бурхан огт санаа зовдоггүй. Учир нь Тэр өөрөө цаг хугацааг зохиосон билээ.

Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших