Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

“Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, алхмыг минь бат бэх болгон хөлийг минь хадан дээр тавьсан.” Дуулал 40:2
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.
Та нүхэнд хаягдчихлаа гэж бодъё. Тэр дотор түнэр харанхуй. Жин үдээр л завсар зай сүвэгчлэн нарны туяа арайхийн тусна. Хэрвээ та ийм хүйтэн, харанхуй газар орсон бол Бурхантай тоглоом наадам хийж чадахгүй л болов уу. Магадгүй ийм нөхцөлд байвал та өөрийгөө ямар сайн хүн болохыг Түүнд хэлж мэдэх юм. Түүний үйл хэргийн төлөө ямар ихийг хийснээ нэг бүр тоочин ярих байх. Та Бурхантай нүүр нүүрээ тулж, асуудлаа Түүнд өргөж, өөрийнхөө төлөө ямар нэг зүйлийг хийгээч гэж Түүнээс гуйх нь гарцаагүй. Өнөө цагт, ядах нь аа дэлхийн ихэнх соёлтой улс оронд, хүнийг баривчлаад нүхэнд хаяхаа байсан. Харин эртний өдрүүдэд ийм зүйл нэлээд нийтлэг байв. Хуучин Гэрээний Иосефийн түүхийг та санаж байгаа байх. Тэр ах нарынхаа дургүйг хүргэсэн тул эхлээд нүхэнд хаягдаж, дараа нь боолоор худалдагдсан байжээ.Настай Иеремиагийн эш үзүүллэг хааны дургүйг хүргэсэнд түүнийг шавартай нүхэнд хаясан байлаа. Тэгэхээр би таныг Есүсийг буруушаасан тэргүүн тахилч Кайафын Гэрт нь очоорой, бас Галликанту (Gallicantu) дахь Гэгээн Петрийн сүмд гэж эдүгээ нэрлэгдсэн газар очоорой гэж хэлэх байна. Тэнд шохойн чулуун агуйг ухаж гаргасан нэгэн төрлийн нүхийг та харж болно. Есүсийг баривчилж тэр нүхэнд хийгээд, Санхедрин буюу Иудейн зөвлөлийн гишүүдийг цуглуултал тэнд хорьж байжээ.Өнөөдөр бидний орчхоод гарч чадахгүй байгаа тэр нүх бол сэтгэлзүйн нүх юм. Дарамт, уур хилэн, шаардлага хангахгүй байдал, санаа зоволт, бас донтолтын нүхэнд бид ордог. Та тэр зүйлүүдээс чөлөөлөгдөж гарч чадахгүй. Тэр зүйлс таныг харанхуй дунд байлгасаар. Таныг залгиад авсан, тэгээд тэндээс хэзээ ч гарч, зугтаж чадахгүй юм шиг санагдах зүйлс бол сэтгэлийн нүх. Миний хэлж байгаа зүйл таны зүрх сэтгэлийн ямар нэг утсыг хөндөж байна уу? Яг л тан шиг хүмүүсээс манай нэвтрүүлгийн албанд ирдэг үг, захидлын талаар би бодож суудаг. Тэдгээр захидлууд бол боловсролтой соёлтой хүмүүсээс ихэвчлэн ирдэг. Тэд агуу найдварыг тээж гэрлэсэн хэр нь одоо хамгийн цөхрөнгүй айдас дунд амьдарч байгаа тухайгаа бичсэн байдаг. “Урьд өмнө Бурхан тэдэнд залбирлынх нь хариуг өгч байсан. Тэгсэн хэр нь одоо Бурхан хаачсан юм бол, яагаад намайг аврахгүй байгаа юм бол оо” гэж гайхсан хүмүүсийн тэр олон захидлыг би бодож байна. Давид өөрөө нүхэнд орж байсан уу, үгүй юү гэдэг нь тодорхой бус байдаг. Гэхдээ Библийн бусад баатруудаас хамаагүй илүүгээр нүхний тухай Давид өгүүлжээ. Сэтгэлзүй болон сүнсний хувьд тэр нэг бус удаа “нүхэд орсон” байна. Жишээлбэл, бүгд Давидын амнаас гарсан эдгээр үгсийн тухай нухацтай авч үзье л дээ.
·Учир нь шалтгаангүйгээр тэд нууцаар надад тор тавьсан, шалтгаангүйгээр тэд сэтгэлд минь нүх ухсан. (Дуулал 35:7)
·Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, алхмыг минь бат бэх болгон хөлийг минь хадан суурин дээр тавьсан. (Дуулал 40:2)
·Тэд хөлд минь тор тавив. Сэтгэл минь гонсойв. Өмнө минь тэд нүх ухав. Өөрсдөө тэгээд түүндээ унав. (Дуулал 57:6)
·Би нүх рүү буугчдын дунд тоологдов. Би хүч чадалгүй хүн адил. (Дуулал 88:4)
·Та намайг хамгийн гүнзгий нүхэнд, харанхуй газруудад, гүнд тавив. (Дуулал 88:6)
Заримдаа нүхэнд оруулсан нөхцөл байдлын төлөө Давид Бурханыг буруушааж байлаа. Өнөөдөр бид, Бурханыг буруушаадагтай яг адил. Гэхдээ Давид хэзээд Бурханыг нүхнээс өөрийг нь гаргаж авсан нэгэн гэж магтаж байсан. Бурхан өнөөдөр ч Аврагч хэвээр. Тэр биднийг нүхнээс гаргаж, хөлийг минь бат хатуу чулуун дээр тавьж чадна. Харин одоо сонсогч танаас нэг асуулт асууя. Та нүхнээс гарахад Хэн Нэгэний тусламж хэрэгтэйг хүлээн зөвшөөрч байна уу? Та өөрөө их олон удаа хичээвч бүтэлгүйтсэн. Тэгвэл Бурханаас тусламж гуйж яагаад болохгүй гэж? Бурхантай наймаалцах шаардлага байхгүй. Бас боловсон байдлаар “Юу гээч, Та надад ийм зүйлийг хийвэл би Таны төлөө ингэж тэгнэ” гэх хэрэг ч алга. Зүгээр л хэрэгтэй зүйлээ Түүнд хэл. Тэгээд Түүнд төгс итгээрэй. Харанхуй нүхнээс чөлөөлөгдсөн эрчүүд, эмэгтэйчүүд амьдралыг нь орвонгоор эргүүлсэн зүйлсийг амсаж туулж байсан түүхтэй. Та ч гэсэн хэрэв чөлөөлөгдвөл хэзээ ч урьдын хүн хэвээр үлдэхгүй.
Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ
Энэ төлөвлөгөөний тухай

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Бурханы дуу хоолойг сонсоход тань туслах 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio
Холбоотой төлөвлөгөө унших

ГЭРЛЭЛТ

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

BibleProject | Паулын захидлын тухай түргэвчилсэн хичээл

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Хэн диваажинд очих вэ

Миний бизнес Бурханых
