Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Ром 12:2
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор ХаролдСаллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.
Сансрын нисэгчдийг сансарт хөөргөхөөсөө өмнө эрдэмтэд анх сар луу нисэгчгүй хөлгийг хөөргөж туршсан байна. Ингэхдээ пуужинг агаар мандалд оновчтой замаар нисгэхийн тулд нэгэн ухаалаг аргыг хэрэглэжээ. Хэдийгээр пуужин хөөрөхдөө маш нарийвчилсан тооцооллын дагуу хөөрдөг боловч зарим тохиолдолд пуужингийн нисэх траекторт бага зэргийн өөрчлөлт орж улмаар хөлөг сансар огторгуйд төөрөн одох эрсдэл үүсдэг байжээ. Энэ гажуудлыг засахын тулд эрдэмтэд пуужингийн дотор тусгай хүлээн авагч байршуулсан байна. Улмаар дэлхий дээр байрлах сансрын станцаас радио долгион илгээж, улмаар хөлөгт байгаа хүлээн авагч уг мэдээллийг хөрвүүлэн авч, тэгээд тэрхүү мэдээллийн дагуу нисэж буй чиглэлээ өөрчлөн залруулах боломжтой болжээ. Үүний нэгэн адил хүний сүнс яг л пуужин дотор суурилуулсан хүлээн авагчтай адилхан юм. Эхлэл номоос үзэх юм бол Бурхан хүнийг бүтээхдээ хамраар нь амин амьсгалыг үлээн оруулахад хүн амьтай болсон гэж бичсэн байдаг. Улмаар хүмүүс өөрсдийнх нь амьдралд хандсан Бурханы зорилго төлөвлөгөөг үл тоон, Бурханы эсрэг боссон. Үүнийг нь Библид гэм нүгэл хэмээн бичсэн байдаг. Улмаар хүмүүс гэм нүглийнхээ шийтгэлд үхлийг хүлээн авсан. Харин хүн өөрийн сүнслэг хэрэгцээг хүлээн зөвшөөрч, Христ рүү, Аврагч руугаа эргэх юм бол тэрээр цоо шинэ хүн болно. Зүйрлүүлбэл энэ нь цахилгааны богино холбоо үүсээд шатчихсан хүлээн авагчийг шинэ хүлээн авагчаар сольсонтой адилхан юм. Хэрвээ таны амьдралд Бурханы удирдамж хэрэгтэй эсэхэд эргэлзэж байгаа бол таны эргэн тойронд байгаа хүмүүсийн дундаас буруу сонголт хийснийхээ улмаас амьдралаа сүйрүүлсэн нэгний амьдралыг ажиж хараарай. Христэд итгэж Бурханы удирдамжаар амьдрахаас татгалзаж байгаа хүн бол яг л радар ашиглахаас татгалзаж буй хөлөг онгоцны ахмадтай адилхан юм. “Би өөрөө хувь тавилангийнхаа эзэн нь” хэмээн тунхаглахдаа тэд хөлөг онгоцоо ямар сүйрэл рүү жолоодож байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Тэгвэл Бурхан өнөөдөр ч биднийг Ариун Сүнсээрээ дамжуулан удирдана гэж үү? Тийм ээ. Гэхдээ энэ нь долгион хүлээн авагчаас шалтгаална. Хэрвээ бид сүнслэг долгион хүлээн авагчаа хэт аяархан дээр тавих юм бол Бурханы дуу хоолойг сонсож чадахгүйд хүрэх болно.
Хүний хөдөлгөөн ихтэй гудамжны буланд нэгэн залуу хараагүй найзтайгаа таарч гэнээ. Тэнд дуу чимээ маш их байсан тул ярилцахад нэлээд төвөгтэй байж. Гэтэл гэнэт хараагүй найз нь нөгөө залуугаас “Чи сая зоосон мөнгөө унагачхав уу даа?” гэж асууж гэнэ. Нөгөө залуу гайхаад хартал нээрээ л зоосон мөнгө нь халааснаас нь уначихсан байжээ. Гайхаж хоцорсон нөгөө залуу найзаасаа чи яаж ийм их шуугиан дунд энэ чимээг сонсдог байна? гэж асуухад “Сайтар бэлтгэвэл чи ч над шиг сонсож чаддаг болно” гэж хэлсэн гэдэг. Тэр хүн хараагүй учраас жирийн хүнээс илүүгээр чихээ ашигладаг байж. Тиймээс тэр хүн тийм сонор болсон байна. Тэгвэл энэ дэлхийн түнэр харанхуй байдал биднийг нөмрөн авсан ч бид өөрсдийнхөө чихийг Бурханы дуу хоолойг сонсоход дасгалжуулах хэрэгтэй юм. Бидний дотор эргэлддэг тэр олон бодлуудын шуугианаас болоод заримдаа бид Бурханы намуухан дуу хоолойг тэр бүр сонсож чаддаггүй. Хэрвээ та Бурханы хүслийг таньж мэдэх тал дээр өөртөө эргэлзэж байгаа бол өөрөөсөө дараах гурван асуултыг асуугаарай.
Нэгдүгээрт: Би өөрийнхөө хүсэл зоригийг үнэхээр хойш тавьж чадаж байна уу? гэж асуугаарай. Та үнэхээр “Миний хүсэл биш Таны хүсэл биелэг” хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна уу?
Хоёрдугаарт: Хэрвээ Бурхан надад Өөрийн хүслийг илчилбэл би түүнийг нь үг дуугүй дагахдаа бэлэн байна уу?
Гуравдугаарт: Бурханы хүсэл гэж бодож байгаа тэр шийдвэр чинь Бурханы үгтэй нийцэж байна уу?
Хэрвээ та энэ гурван асуултад гурвууланд нь тийм хэмээн хариулж байгаа бол та өөрийн шийдвэрээ Бурханы хүсэл гэдэгт нэлээд өндөр хувьтайгаар итгэж болно гэсэн үг. Тиймээс та бүү ай. Учир нь Бурханы хүсэл тэнгэрт шигээ газарт биелээсэй хэмээн хүсэмжилж буй хүмүүсийн үйлсээр дамжуулан Бурхан алдаршдаг билээ.
Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Энэ төлөвлөгөөний тухай

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Бурханы дуу хоолойг сонсоход тань туслах 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio
Холбоотой төлөвлөгөө унших

Хэн диваажинд очих вэ

ГЭРЛЭЛТ

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Паулын захидлын тухай түргэвчилсэн хичээл

Хүлээлт

Бурханы дуу хоолойг сонсох нь

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых
