Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 15 дахь өдөр

Буцаж ирэх Арга зам

Дахин амилсан Христтэй Петр гэнэт тааралдах үед, Есүс нэг асуултаа түүнээс гурван удаа асуусан нь надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. Эзэнийг Петр хэдэн удаа үгүйсгэсэн бэ? Гурав. Тэгээд гурван удаа Есүс түүнээс асуусан, "Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу... ?" (Иохан 21:15-17). Хуучин Петр ийнхүү хэлэх байсан, "Би Таныг хайрладаг уу гэж үү? Над шиг Таныг хайрладаг нэг ч хүн байхгүй, Есүс."
Гэвч шинэ- бас-сайжирсан, гэмшсэн Петр ийнхүү хэлсэн, "Тийм, Эзэн; миний Таньд хайртайг Та мэднэ" (15-17 ишлэлүүд).

Есүс эхний хоёр удаад хайр гэдэг үгэнд Грек үг болох агапэ-г хэрэглэсэн бол, харин Петр филео-хэмээх арай өөр үгийг хэрэглэсэн. Агапэ- бол маш хүчтэй, төгс төгөлдөр,зориулалт гаргасан, золиос гаргасан хайрыг илэрхийлдэг бол, филео- бол найз нөхдийн хайрыг илэрхийлдэг. Тэгэхээр Петр үнэндээ юу гэж хэлсэн бэ гэхээр, "За, Эзэн минь, миний одоохондоо хэлж чадах зүйл бол би Таньд найзын ёсоор л хайртай."

Үүнийх нь төлөө би Петрийг шүүмжилэхгүй. Энэ нь түүний тухайн үеийн байдлын шударга үнэлгээ байсан. Та Есүст хэр их хайртай вэ гэдгээрээ хэзээ ч бүү сайрх; харин Есүс таньд хэр их хайртайгаар сайрх. Бидний хайр бол хувирамтгай. Энэ нь халдаг бас хөрдөг. Гэвч Бурханы биднийг хайрлах хайр хэзээ ч өөрчилөгддөггүй. Энэ нь үргэлж хэвээрээ байдаг. Тиймээс дагалдагч Иохан өөрийгөө "Есүсийн хайрласан дагалдагч" хэмээн хэлсэн байдаг. Энэ бол биеэ тоосон байдал биш. Иохан Есүс түүнд хайртайг мэдэж байгаагаа л хэлсэн нь тэр. Та ч бас хэдийгээр Түүнээс холдон одсон ч, Есүс таньд хайртай гэдгийг мэдэх хэрэгтэй.

Магадгүй та алдаа хийсэн байх. Магадгүй та яг одоо итгэл алдрах үед байгаа байж болох юм. Бурхантай эвлэрэх арга зам бол Түүн рүү буцаж ирэх юм. Иеремиа 3:22-т Тэрээр ийнхүү хэлсэн, "Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно." Тиймээс хаана байснаа сана. Буцаж ирэн улмаар гэм нүглийнхээ төлөө гэмш. Тэгээд Бурханы таны амьдраасай гэж хүсч буй амьдралаар амьдарч эхлэ.

Дүгнэлт өгүүлбэр: Бурхантай эвлэрэх арга зам бол Түүн рүү буцаж ирэх юм.

Зохиогчийн эрх ©2012 Харвэст Үйлчлэлээр олгогдсон. Бүх эрх хамгаалагдсан.
Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших