Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 17 дахь өдөр

"Тохиромжтой Цаг" бол Одоо байна

Христчин гэр бүлд өссөн хэдий ч ээж маань амьдралдаа олон удаа Бурханы эсрэг тэрсэлсэн. Тиймээс амьдралын тухай эсвэл амьдралын утга учрын тухай эсвэл нас барсны дараах эсвэл Бурханы тухай ноцтой яриа өрнүүлэх бүрт ээж минь үргэлж л, "Би энэ тухай ярьмааргүй байна" гэдэгсэн.

Нэг өдөр, тэрээр хүндээр өвдсөн байсан бөгөөд би яагаад ч юм бэ очмоор бас түүнтэй ярилцмаар байсан. Тэгээд би түүнтэй уулзахаар очсон. Би түүнд ийнхүү хэлсэн, "Би таньтай сүнсний чинь талаар мөн амьдралын утга учрын талаар бас бид үхсэний дараа хэрхдэг талаар ярилцмаар байна."

Тэрээр, "Би энэ талаар ярилцмааргүй байна" гэж хариулсан.

"Өнөөдөр бид энэ талаар ярилцах болно" гэж би хэлсэн. Тэгээд бид ярилцсан. Энэ ярианы үр дүнд тэрээр Эзэнд өөрийгөө дахин зориулах шийдвэрийг гаргасан. Тэрээр сарын дараа нас барсан юм. Хичнээн ярилцахад хэцүү байсан хэдий ч, ярилцсандаа би маш их баяртай байна.

Хэдэн жилийн дараа, түүний нөхөр Билл хүндээр өвдсөн тухай мөн тэрээр надтай уулзахыг хүссэн тухай дуулсан. Сүй тавих ёслолд үг хэлэхээр явах ёстой байсан учраас би явахаар бэлдэж, түүнтэй маргааш нь уулзахаар төлөвлөсөн байсан. Дахиад л, Эзэн намайг яг одоо уулз гэж байгааг би мэдэрсэн. Бид илэн далангүй ярилцсан бөгөөд би сайн мэдээг дахин ярьсан. Билл Христэд итгэмээр байгаагаа хэлсэн бөгөөд, бид хамтдаа түүний амьдралыг Эзэнд өргөн залбирсан. Би онгоцондоо амжиж суугаад, улмаар газардахад, надад Билл нас барсан гэсэн мессэж ирсэн байсан.

Энэхүү сэдвийг итгэдэггүй хүмүүстэй-- ялангуяа гэр бүлийн гишүүдтэй ярилцахад хэцүү бас эвгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ та юу зөв болохыг л хийх хэрэгтэй. Тэгээд та тийнхүү хийсэндээ маш их баяртай байх болно.
Дүгнэлт өгүүлбэр: Итгэгч бус хайрладаг хэн нэгэнтэйгээ авралын талаар ярилцах нь эвгүй байж болох хэдий ч, Бурханд итгэн улмаар үнэнийг тэдэнтэй хуваалцаарай.

Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэл. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 16Ѳдѳр 18

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших