Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 1 дахь өдөр

Эцсээ Хүртэл Хайрлагдсан

Заримдаа хүмүүс ийнхүү асуудаг, "Бурхан муу муухай зүйлүүдийг амьдралынхаа туршид хийсэн хүн үхэхийнхээ өмнө Түүнийг дуудан залбирахад тэрхүү гэмт хүний залбирлыг сонсох болов уу? Бурхан тийм хүнийг уучилах уу?" Гарцаагүй Тэр уучилах болно.

Зарим хайртай хүмүүс маань тэрхүү итгэлийг хүлээн зөвшөөрч чадалгүйгээр нас барсан байдаг. Тиймээс тэд диваажинд очоогүй гэсэн дүгнэлтэд хүрэх боломжтой. Гэвч бид үүнийг мэдэхгүй. Та тэр хайртай хүмүүстэйгээ эцсийн мөч хүртэл нь хажууд нь байсан уу? Тэднийг амьсгал хураах мөчид нь та хажууд нь байсан уу? Есүсийг дуудан залбираагүйг нь та яаж мэдэж байгаа юм бэ?

Таны мэдэх зүйл бол энэ. Бурхан тэднийг хайрласан бөгөөд аврагдаасай гэж хүсч байсан. 1 Тимот 2:4-т, Бурхан "бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг" гэсэн байдаг.

Иудас Гетсемани Цэцэрлэгт Есүсийг барьж өгөхөөр ирэх үед нь, Есүс түүнд, "Анд минь, чи яах гэж ирэв?" (Maтай 26:50) гэсэн. Есүс Иудаст гэмших эцсийн боломжийг олгож байсан. Хэрэв Иудас яг тэр мөчид хийх гэж байснаа болиод, "Эзэн, миний буруу. Би юу бодож ийм зүйл хийх гэж байснаа сайн мэдэхгүй байна. Намайг уучилаач," гэсэн бол Есүс түүнийг уучилах байсан гэж би бодож байна. Яагаад? Учир нь Бурхан ийнхүү хэлдэг, "Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун!" (Езекиел 33:11). Есүс Иудасыг эцсээ хүртэл хайрласан. Тэр Түүний анд нөхөр нь байсан. Гэвч Түүний найз Түүнээс урвасан бөгөөд энэ нь Түүний зүрхийг үнэхээр шархлуулсан.

Би таньд худал баталгаа өгч мөн бүх хүмүүс диваажинд байгаа гэж хэлэхийг хүсэхгүй байна, учир нь бүх хүмүүс диваажинд байхгүй. Гэвч хэрэв тэд амьдралынхаа эцсийн мөчид Эзэнийг дуудан хашхирсан бол, Тэр тэднийг өршөөсөн бас уучилсан.

Дүгнэлт өгүүлбэр: Хэрэв та амьдралынхаа эцсийн мөчид ч Эзэнийг дуудан хашхирах юм бол, Тэр таныг сонсдог!

Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Өөрөөр дурдаагүй л бол, Бичээсийг New King James Орчуулгаас авсан болно. Зохиогчийн эрх © 1982 Томас Нилсон, Inc.-ын зөвшөөрлөөр ашигласан болно. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших