Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Өгөөш нь биш, харин Үмхэлт нь
Искариотын Иудас хэн нэгний гарын үзүүр байсан болов уу гэдэг асуулт урган гардаг. Есүсийг үхэлд хүргэхэд түүний хийсэн үйлдлийн үр дүнд хүн төрөлхтөн авралыг хүлээн аваагүй гэж үү? Тиймээ, гэхдээ дараах зүйлийг тунгаан бодъё: түүний Есүсээс урвасан урвалтаас сайн үр дүн гарсан хэдий ч, энэ нь тэр урвалтыг зөвтгөхгүй.
Загалмай дээр, сайн муу хүч хоёулаа ажилаа хийж байсан. Бурхан Эцэг ба диавол хоёулаа нэг үйл явдлын төлөө ажиллаж байсан: Есүс Христын үхэл. Диавол Есүсийг дуугүй болгож бас зогсоохыг хүсч байсан. Тэр Түүнийг болиулах бас зогсоохыг хүсч байсан. Нөгөөтэйгүүр, Бурхан Эцэгийн зорилго бол Есүсийг бидний гэмийн эвлэрүүлэл болгох байсан. Тэгэхээр зорилгууд нь огт өөр байсан хэдий ч хоёулаа ижил үйл явдлын төлөө ажиллаж байсныг та ойлгох болно.
Гэвч бидний авч үзэх хэрэгтэй зүйл гэвэл: Иудас диаволын төлөө ажиллаж байсан юм. Мөн тэрээр Христээс урвах тэр санаачилгыг гаргасан гэдгийг санах нь чухал (Maтай 26:14-г үз). Иудас үүнийг санаачилсан. Иудас үүнийг өдөөсөн. Үүнийг хийхийг хэн ч түүнд хүчлээгүй. Иудас өөрийнхөө гаргасан шийдвэрүүдэд хариуцлага хүлээх ёстой.
Гарсан үр дүн нь Бурханы алдрын төлөө болж эргэсэн ч, энэ нь үнэндээ диаволын төлөвлөгөө байгаагүй. Иудас нөхцөл байдлын хохирогч эсвэл гай түйтгэрийн үлбэгэр багаж байгаагүй. Тэрээр энэ сонголтыг өөрийнхөө хүслээр хийсэн. Диавол түүний толгойд Христээс урвах бодол санааг оруулсан нь үнэн. Иохан 13:2-с бид "Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа" гэдгийг харах болно. Бид бүгд сорилтыг эсэргүүцдэгийн адил, Иудас ч бас сорилтыг эсэргүүцэж чадах л байсан. Үнэн хэрэгтээ диавол Иудасыг хүлцэнгүй багаж болохыг нь олж мэдсэн. Иудас өгөөшийг аваад, өөртөө хадгалж, улмаар Эзэнээс урвасан.
Өгөөш нь сорилтыг бодитой болгодоггүй гэдгийг санаарай. Үмхэлт нь сорилтыг бодит болгодог.
Дүгнэлт өгүүлбэр: Иудас сорилтыг эсэргүүцэж чадах байсан хэдий ч сорилтоос үмхэн авсан--харин та?
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.
Бичээсийг Ариун Библи,New Living Translation, зохиогчийн эрх 1996, 2004-с авсан. Tyndale House Publishers, Inc., Wheaton, Illinois 60189-ийн зөвшөөрөлтэйгээр ашиглав. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org