Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 7 дахь өдөр

Яагаад Эмээх сэтгэл Сайн зүйл вэ

Та амьсгалж л байгаа цагт гэм хийхгүй байна гэж байхгүй. Христчин хүн байлаа ч, та гэм хийх болно. Гэвч гэмт нэгэн байх ба гэм үйлдэж хэвшсэн амьдралаар амьдрах хоёрт ялгаа бий. Хэрэв та үнэхээр л Христчин хүн мөн бол, та гэм үйлдэж хэвшсэн амьдралаар амьдрахгүй.

1 Иохан 3-т бичсэнчлэн, "Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурханы үр түүний дотор байгаа. Тэр хүн Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж чаддаггүй" (9-р ишлэл).

Христчин болохынхоо хувьд, хэрэв та буруу зүг рүү явж эхлэх мөн ямар нэг гэмт зүйл хийхээр бодох үед, Ариун Сүнс таныг буруутгаж эхлэдэг. Энэ нь буруу бөгөөд хийж болохгүй гэдгийг мэдэж байгаа нь сайн шинж тэмдэг. Хэрэв та буруу гэдгийг нь мэдсээр байж хийчихсэн хойноо маш ихээр гэмшиж байгаа бол, энэ ч бас сайн шинж тэмдэг. Энэ нь таны эмээх сэтгэлийн дохиолол ажиллаж байна гэсэн үг.

Энэ нь утааны дохиолол галын аюул эсвэл зайг нь солих хэрэгтэйг таньд сануулдагтай адил.

Бидний эмээх сэтгэл ч үүнтэй адил байдаг. Энэ нь бидний хийж байгаа яг юу нь буруу болохыг бидэнд хэлдэг.

Анхаарах хэрэгтэй үе бол та гэмийн талаар бясалгаж байгаа бөгөөд ямар ч буруутгалыг мэдрэхгүй байх бас гэм хийчихээд ямар ч гэм бурууг мэдрэхгүй байх зэрэг юм. Энэ нь таны дохиолол ажиллахгүй байна эсвэл гэмтсэн, эсвэл таны дохиолол байхгүй болсон байна гэсэн үг.

Магадгүй Бурхан таныг Өөрийн гараараа хүмүүжүүлэхийг та амьдралдаа мэдэрсэн байх. Магадгүй та буруутгагдаж, эсвэл гэмшиж үзсэн байх. Баярлагтун! Энэ нь таны эмээх сэтгэл ажиллаж байгаа гэсэн үг. Таныг төөрсөн үед Бурхан таны дотор ажилаа хийж байгаа нь та бол Түүний хүүхэд мөн болохыг харуулж байгаа хэрэг.

Дүгнэлт өгүүлбэр: Таны эмээх сэтгэл бол утааны дохиололтой адил аюулыг таньд сануулж байдаг.

Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчилэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Ишлэлүүдийг Ариун Библи, New Living Орчуулгаас иш татсан болно, зохиогчийн эрх 1996, 2004. Tyndale House Publishers, Inc., Wheaton, Illinois 60189-ийн зөвшөөрлөөр ашигласан болно. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших