Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 12 дахь өдөр

Залбирахгүй байх Гэм нүгэл

Бид залбирал нь зөвхөн хүсэлт биш, хамгаалалт бас бэлтгэл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Залбирал нь бидний хүссэнийг өгөөд зогсдоггүй; биднийг хүсээгүй зүйлсэд маань бэлтгэж бас түүнээс хамгаалдаг.

Гетсемани Цэцэрлэгт, Есүс загалмайн аймшигийг төсөөлөн бодох үедээ зовж шаналж байсан. Тэрээр дагалдагчидаасаа тэнд бас залбирал дотор байхыг л хүссэн. Бурхан болохынхоо хувьд, Тэрээр юу хүлээж байгааг мэдэж байсан. Тэрээр бүх зүйлийг нэг бүрчилэн мэдэж байсан. Тиймээс Тэрээр ийнхүү залбирсан, "Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог" (Maтай 26:39).

Есүс зүгээр л хань татахыг хүссэн. Түүнд номлол биш; Түүнд найзууд л хэрэгтэй байсан. Гэвч Түүний найзууд нь унтаж байсан. Энэ бол өөртөө итгэлтэй байх гэм нүглийн шууд үр дүн байсан.

Бидний хувьд ч энэ үнэн байх боломжтой. Бид залбирах хэрэгтэй гэж бодсон үедээ залбирдаг. Зовлон бэрхшээл тулгарахад, эмчээс таагүй мэдээ сонсоход, ажлаасаа халагдах, гэрлэлтэд маань эсвэл хүүхдүүдэд маань асуудал гарвал, бид яадаг вэ? Бид залбирдаг. Тэр нь ч зөв. Бидний хийх ёстой зүйл бол залбирах.

Харин бүх зүйл сайн сайхан байгаа үед бид яадаг вэ? Бүх төлбөр тооцоогоо хийчихсэн, ажил ч амжилттай, ямар нэгэн муу мэдээ хаанаас ч ирэхгүй байх үед, та залбирдаг уу? Та залбирах шаардлагагүй гэж бодсоноос та залбирдаггүй гэж үү? Эсвэл өөртөө итгэлтэй байгаагаас залбирдаггүй юу?

Залбирахгүй байх нь үнэндээ гэм нүгэл байх талтай. Тушаалуудыг зөрчих нь гэмийн нэг хэдий ч, гэм нь тушаал зөрчихөөр хязгаарлагддаггүй. Үл үйлдэх гэм нүгэл гэж байдаг. Иаков 4:17-дээр, "Тийм учир зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм" гэсэн байдаг.

Дүгнэлт өгүүлбэр: Бардам зан ба залбирахгүй байх нь нэг тэрэгний хоёр дугуй юм.

Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших