Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Бидний Зуучлагч
Христ бидний өмнөөс диваажинд зуучилдаг болохыг мэдэх нь ямар сайхан зүйл гээч. Энэ нь яагаад тийм чухал вэ? Учир нь муу ёрын сүнс ирж, бидний чихэнд, "Яагаад гэм хийж болохгүй гэж? хэмээн шивнэх болно. Хэн ч мэдэхгүй дээ. Чи хэлэхгүй бол би хэлэхгүй дээ." Тэгээд бид хорон үгэнд нь орж улмаар буруу зүйлийг хийдэг.
Тэгээд муу ёрын сүнс бидэн рүү тэр даруй дайран, "Чи бол өрөвдмөөр хоёр нүүртэн! гэдэг Та өөрийгөө Бурханд хандан гуйхаар үнэ цэнэтэй гэж бодож байна уу? Таны гуйлтыг Бурхан сонсоно гэж та бодож байна уу?" Тэр сорилттой хамт ирдэг, бөгөөд бид өгөөшийг нь авах үед, тэрээр буруутгалтай хамт буцан ирдэг.
Шүүхийн танхимд Есүс бидний өмгөөлөгчөөр бас муу ёрын сүнс яллагчаар хамт байна гэж бод. Библид муу ёрын сүнс биднийг өдөр шөнөгүй Бурханы өмнө буруутгадаг гэсэн байдаг (Илчлэлт 12:10-ыг үз). Үндсэндээ тэр Бурханд, "Энэ хүн бол хоёр нүүртэн. Тэр бол сайн Христчин биш. Түүний залбирлыг бүү сонс."
Тэр үед Есүс үндсэндээ ингэж хэлдэг, "Тиймээ, тэр алдаа гаргасныг нь би мэдэж байна, гэхдээ би түүнд хайртай бөгөөд түүний өмнөөс зуучлагч нь болж байна." Энэ бол бидний зуучлагч, бидний өмнөөс Бурханд зуучлаж байгаа нь тэр.
Есүс Христийн дахин амилалт бол Тэр диваажинд миний өмнөөс зуучилагч гэдгийг надад баталдаг. Ром 8:34-т, "Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм."
Мөн Еврей 7:25-д, "Тиймээс Тэр өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг."
Христчин байх тийм хэцүү биш; энэ нь Бурханы тусламжгүйгээр боломжгүй зүйл юм. Мөн Есүс үхээд, дахин амилсан учраас, Тэрээр Эцгийн өмнө бидний төлөө зуучлан гуйдаг.
Дүгнэлт өгүүлбэр: Буруутгагч шийтгэлийг хайдаг; дахин амлсан Есүс таны өмнөөс зуучлан залбирлыг хайдаг.
Хэвлэн нийтлэх эрх © 2012 Harvest Ministries-с олгогдсон. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org