Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Даруу Аврагч
Хэрэв та Бурхан байсан бол, өөртөө зориулан гайхамшиг үйлдэхийг хэзээ нэгэн цагт хүсэхгүй байсан гэж үү? Би лав хүсэх байсан. Хэрэв би Есүсийн оронд байсан бол, хол газар алхахын оронд, би зүгээр л , "Би тэнд очсон байх болно", гэж хэлэхэд л би тэнд байх болно.
Мөн, би Есүсийн идэж байсан шиг хоолыг идэхгүй байх байсан. Бурхан бүгдийг урьдаас мэддэг. Тэр ирээдүйг бас мэддэг. Тэрээр аажмаар Бургер бий болохыг мэдэж байсан. Тэрээр одоо бидний иддэг амттай хоол хүнс хэзээ нэгэн цагт бий болохыг мэдсэн. Тэгвэл би лав дагалдагчдийг загасчилахаар явуулчихаад өөрөө бэлэн хоолоо идэх байсан.
Гэвч Есүс хэзээ ч үүн шиг зүйлийг үйлдээгүй. Цөлд сорилтонд орон өлсөж үхэх гэж байх үедээ хүртэл Тэрээр, диаволын санал болгосноор чулууг талх болгон хувиргаагүй. Тэрээр, "Хүн зөвхөн талхаар амьдардаггүй" гэж бичигдсэн байдаг хэмээн хариулсан (Лук 4:4).
Есүс ямагт бусдыг боддог байсан. Тэгэхээр Тэрээр загалмай дээрээс "Би цангаж байна" (Иохан 19:28) гэж хэлсэн нь ямар учиртай байсан юм бол? Энд ертөнцийг Бүтээгч Нэгэн "Би цангаж байна" гэж хэлж байна. Есүс Өөрөө Өөрийнхөө асуудлыг шийдвэрлэчих байсан гэж та бодохгүй байна уу? Тэрээр ус бий болгохоор тушаахад л хангалттай байсан биш гэж үү? Тийм. Тэрээр хүссэн л бол Есүс Ниагра Хүрхрээг ч Өөрийнхөө өмнө амархан бий болгох байсан. Гэвч үүний оронд Тэрээр, "Би цангаж байна" гэж хэлсэн.
Энэ нь бидэнд Есүс Христ Бурхан байсан хэдий ч, Тэрээр мөн хүний биеээр оршин байсныг сануулдаг. Тэрээр хормын төдийд ч Бурхан байхаа болиогүй хэдий ч, Өөрийхөө хүслийг даган гайхамшигийг хэзээ ч үйлдээгүй. Тэрээр Өөрийнхөө алдарыг халхалсан. Тэрээр үргэлж Бурхан хэвээрээ байсан. Тийм учраас Түүний үхэл, ганцхан Түүний үхэл л, Эцгийнх нь зөвт шаардлагад нийцэхүйц байсан юм.
Дүгнэлт өгүүлбэр: Есүс хэзээ ч Бурхан байхаа болиогүй хэдий ч Тэрээр маш даруу Нэгэн байсан!
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org