Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 29 дахь өдөр

Зовлон дундах Алсын хараа

Дагалдагч Паул зовлонг ихээр туулсан нэгэн. Тэрээр 2 Коринт 1:8-9- ийнхүү бичсэн, "Бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсан. Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан."

Дагалдагчийн ний нуугүй бичсэн зүйл бол: Бид өөрсдийгөө амьд үлдэнэ гэж бодоогүй. Үхэх нь дээ л гэж бид бодсон. Тиймээс бид дараах зүйлийг хийсэн. Бид өөрсдөдөө найдахаа больж үүнийхээ оронд Бурханд найдаж эхлэсэн.

Паул мөн ийнхүү хэлсэн, Эзэнээс ирэх тэр тайвшралыг бид хүлээн авч, улмаар бусдад тайвшралыг өгөх хэрэгтэй болохыг: "Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. Учир нь Христийн зовлонгууд бидэнд арвин байдгийн адил түүнчлэн бидний тайвшрал ч мөн Христээр дамжуулан арвин байдаг" (2 Коринт 1:4-5).

Бид үнэхээр зовлон гэж юу болохыг харж чадах юм бол зовлонгоо бид өөрөөр харж эхлэх болно гэж би бодож байна. Үүнийг уншиж буй хэн нэгэн үнэхээр зовлон дунд яг одоо байж болох юм. Гэвч ихэнх тохиолдолд бидний зовлон бодсон шиг маань тийм ч хүнд биш байх нь элбэг тохиолддог. Бид өөрөөр харж эхлэх хэрэгтэй.

Би энэ хорвоогоос буцаж буй олон хүмүүс дээр эмнэлэг дээр очиж уулзаж байхад, миний тэдэнд үйлчилснээс хамаагүй илүүгээр тэд надад гайхалтайгаар үйлчилсэн. Тэд Бичээсээр дамжуулан Эзэн тэдэнд юуг харуулж буйг, Тэрээр тайвшралаа ямар арга замаар тэдэнд харуулж буйг, мөн Тэрээр хэрхэн тэдний хүч чадал нь болж буйг надтай хуваалцдаг. Улмаар тэдгээр хүмүүс надад тусласан учраас би огт өөрөөр харах боломжтой болоод явдаг.

Дүгнэлт өгүүлбэр: Бид үнэхээр зовж буй нэгэнийг хараад, огт өөрөөр харах чадварыг олж авдаг.

Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.Бичээсийг Ариун Библи, Нью Ливинг Орчуулгаас иш татан авав, Зохиогчийн эрх 1996, 2004. Тиндэйл Хаус Хэвлэл, Инк., Вийтон, Илленой 60189- зөвшөөрлөөр ашиглав. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 28Ѳдѳр 30

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших