Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Эцсийн Үгс
Нэгэн томоохон хотын Дуурийн тенор Ричард Версалле, "Таны амьдралын хугацаа богинохон нь үнэхээр харамсалтай" хэмээх дууг дуулж байхдаа шатаар авирч байсан. Гэнэт тэрээр зүрхний шигдээсээс болж нас барсан. Сонин тохиолдлоор, тэдгээр үгс түүний эцсийн үгс байсан юм.
Нэг л өдөр, бид бүгд эцсийн захиасаа захих, эцсийн гэрээслэлээ мөн гэрчлэлээ үлдээх болно. Тэдгээрийг хэлж байхдаа эцсийн үгс гэдгийг мэдэх эсвэл огт мэдэхгүй байх магадлалтай. Тэгвэл та хамгийн эцсийн үгс болгон юуг хэлэх вэ? Та өөрийнхөө амьдралыг хэрхэн эцэслэн дүгнэх вэ?
Магадгүй та гэмшил харууслаар дүүрэн амьдралаар яг одоо амьдарч байж болох юм. Магадгүй таны гэм нүгэл таныг тонн тоосго мэт доош нь татаж байж болох юм. Магадгүй та хамгийн сүүлд хийсэн ямар нэгэн зүйлээ хичнээн олиггүй зүйл байсныг нь ойлгож эхэлж байж болох юм. Магадгүй олон жилийн өмнө таны хийсэн ямар нэг зүйл байж болох юм. Юу ч байлаа гэсэн, та одоо маш их харуусал доор амьдарч байгаа бөгөөд яаж тэр гэмшилээс салахаа мэдэхгүй байгаа бол юу хийх хэрэгтэй вэ?
Харуусал бол гэмийн илрэх шинж тэмдэг. Зөвхөн илрэх шинж тэмдгийг эмнээд ямар ч үр дүнгүй. Эх үүсвэрийг нь эмнэх хэрэгтэй. Таньд уучлал хэрэгтэй. Гэмээ уучлуулах цорын ганц арга зам байдаг бөгөөд тэр нь Есүс Христээр дамжуулан Бурханаас ирдэг. Тиймээс хэрэв та Түүнд хандан, "Эзээн, би гэм хийснийхээ төлөө үнэхээр гэмшиж байна. Намайг уучилаач, гэж хэлвэл Тэр таныг уучилах болно. Бурханы уучилахгүй цорын ганц гэм бол бидний гэмшихгүй байгаа гэм юм. Библид, "Хэрэв бид нүглээ хүлээн хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ" (1 Иохан 1:9).
Хэрэв Тэрээр Өөрийг нь загалмай дээр хадсан тэдгээр хүмүүсийг уучилсан бол, таны хийсэн ямар ч гэмийг Тэрээр уучилах нь гарцаагүй. Хичнээн муу муухай, бас таамаглахын аргагүй гэм байсан ч хамаагүй, Тэр уучилна.
Дүгнэлт өгүүлбэр: Бурхан намайг уучилдаг учраас би бусдыг уучилж чадна!
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org