Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Түүний Ажил, Түүний Арга зам, Түүний Цаг хугацаа
Зарим хүмүүс зарим зүйлийг маш их идэвхитэй эхлэдэг боловч хэзээ ч дуусгадаггүй. Би дандаа ингэдэг. Би ямар нэгэн зүйл эхлэхдээ маш их баяртай эхлэдэг ч, заримдаа явцын дунд сонирхолгүй болдог. Жишээ нь, би хоол хийж байхдаа, хоолоо бэлтгэх бас идэхдээ дуртай боловч, би хийснийхээ дараа цэвэрлэх үнэхээр дургүй. Эсвэл гараж цэвэрлэх үед, би дөрөвний гуравтай тэнцэхийг цэвэрлэчихээд, би өөртөө, "үлдсэнийг нь жаахан байж байгаад цэвэрлээд дуусгачихъя" гэж хэлдэг. Тэгээд яадаг гээч? Би хэзээ ч дуусгадаггүй.
Бурхан ийм бишд та баярладаггүй гэж үү? Бурханыг ийнхүү хэлж байна гэж төсөөлье, "Миний чамд хайртайг, чи мэднэ. Би чамайг сонгосон. Би чамайг Өөрийнхөө дүр төрхөнд хувиргахыг хүсдэг. Гэвч би чамаас жоохон уйдаж байна. Би одоо өөр зүйлийг эхлүүлье дээ."
"Юу? Хүлээж бай л даа. Та эхлэснээ дуусгахгүй гэж үү?"
"Үгүй. Би аль хэдийн өөр зүйл эхлүүлсэн. Би чамаас илүү сонирхолтой нэгэнийг олсон."
Гэвч Бурхан юу эхлүүлсэнээ дуусгадаг. Бичээс бидэнд Тэр бол, "итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч" гэж хэлдэг (Еврей 12:2, тодотголыг нэмсэн). Мөн Филиппой 1:6-д, "Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна."гэсэн
Гэвч бидний санах хэрэгтэй зүйл бол: Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрийнхөө арга замаар Өөрийнхөө цаг хугацаанд хийдэг. Номлогчийн Үгс 3:11- т хэлсэнчлэн, "Тэр бүх юмыг тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн." Гэвч зарим үед бид Бурханд тэвчээргүйгээр ханддаг. Бид, "Эзээн, үүнийг дуусгаад өгөөч!" хэмээн хэлдэг
Тэрээр дуусгах болно- үүнд та итгэлтэй байж болно. Гэвч зарим үед бид харагдахуйц ахицыг олж харахгүй байх үедээ, бид Бурхан биднээс уйдсан байх эсвэл биднийг орхисон гэж боддог. Бид ийм зүйл хэзээ ч болохгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Тэрээр Өөрийн эхлүүлснээ дуусгах болно.
Дүгнэлт өгүүлбэр: Бурхан таны дотор эхлүүлсэн ажлаа дуусгах болно гэдэгт та баярлахгүй байна уу?
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.
Өөрөөр тусгаагүй л бол, Бичээсийг Нью Кинг Жэймс Орчуулгаас авсан болно. Зохиогчийн эрх © 1982 Томас Нилсон, Инк. Зөвшөөрлөөр ашиглав. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org