Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 22 дахь өдөр

Дайсны төлөөх Залбирал

Есүсийн загалмай дээрээс хэлсэн анхны зүйл нь, "Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна" (Лук 23:34) байсан. Хэрэв Тэрээр "Аав аа, тэднийг шийтгээч," эсвэл "Аав аа, тэднийг шүүгээч" гэж хэлсэн бол магадгүй та илүү ойлгох байсан байх. Гэвч загалмай дээрээс Есүс хамгийн түрүүнд дайснуудынхаа төлөө залбирсан: " Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна."

Есүс заасан зүйлээ хийж байгааг бид харах болно. Уулан дээрээс сургаал зааж байхдаа Тэр, "Дайснуудаа хайрла, та нарыг хараагчидыг ерөө, та нарыг үзэн ядагчидад сайныг үйлд, та нарыг хорон санаатайгаар ашигладаг мөн хавчдаг хүмүүсийн төлөө залбир" гэж хэлсэн (Maтай 5:44).

Бас Есүс зөгнөлийг биелүүлж байсан. Исаиа 53 дээр, Христ үхэхээс хэдэн зуун жилийн өмнө, Зөв шударга Нэгэн, хилэнцэтнүүдийн төлөө зуучлан залбирах болно хэмээн бичигдсэн. Яг үүнийг л Есүс хийж байсан. Тэрээр Өөрийнх нь үхэлд гар бие оролцсон бүх хүмүүсийн төлөө зуучлан залбирч байсан.

Пилат хүртэл Есүсийг гэм зэмгүй болохыг мэдэж байсан. Тэрээр, "Би энэ Хүнээс ямар ч бурууг олсонгүй" (Лук 23:4). Гэвч тэрээр байр суурь ба ажил мэргэжилдээ санаа зовсон учраас, Есүсийг гэмгүйд тооцож, суллан явуулж чадахгүй байсан. Шашны удирдагчид Христийн эсрэг хууль ёсны ямар ч тулгах ял байхгүйг мэдэж байсан. Түүний эсрэг талд нь зогсож байсан Ромын зуутын дарга хүртэл, "Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна!" гэж хэлсэн (Maрк 15:39). Искариотын Иудас буруу зүйл хийснээ ойлгож, "Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ" гэсэн (Maтай 27:4).

Тиймээс Есүс мөн чанартаа ийнхүү хэлж байсан, "Аав аа, тэднийг уучлаач. Ямар зүйл хийж байгаагаа тэд мэдэхгүй байна. Тэднийг уучлаач, учир нь тэдэнд уучлал үнэхээр хэрэгтэй. Тэднийг уучлаач, учир нь тэд бүх ойлголтыг давсан тийм гэмийг үйлдсэн. Тэднийг уучлаач, ямар ч мууг давахаар тийм мууг тэд хийсэн учраас. Аав аа, тэднийг уучлаач."

Та хамгийн сүүлд хэзээ дайснуудынхаа төлөө залбирсан бэ?

Дүгнэлт өгүүлбэр: Би яагаад дайснуудынхаа төлөө залбирах хэрэгтэй вэ?

Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших