Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Үхлийн хүч Устах Үед
Хамгийн сүүлд устгагдах дайсан бол үхэл. (1 Коринт 15:26)
Стив Жобс, 2005 оны Стэнфордын Их Сургуулийн төгсөлтийн баяр дээр үхлийн тухай ийнхүү хэлсэн:
Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд очих хүсэлтэй хүмүүс ч тэр тийшээ очихоор үхэхийг хүсдэггүй. Гэвч үхэл бол хүн бүхэнд хэзээ нэгэн цагт тулдаг зүйл. Хэн ч үхлээс зугтаасан тохиолдол байхгүй. Тийм ч байх учиртай, яагаад гэвэл Үхэл бол Амьдрал дахь хамгийн шилдэг нээлт мөн. Энэ нь Амьдралыг өөрчилөгч хүчин зүйл. Энэ нь шинэд боломж олгохын тулд хуучныг арчин хаяж байдаг. Яг одоо шинэ нь та нар, гэвч удахгүй нэг л өдөр, та нар аажимаар хөгширч, арчигдан хаягдагсдын нэг болох болно. Тодруулан ярьж байгааг минь уучилаарай, гэвч энэ бол үнэн.
Жобсын хэлсэн үгийн зарим нь үнэн. Түүний хэлсэнчлэн үхэлтэй хүн бүр нүүр тулах бөгөөд, хэн ч үхлээс зугатаж байсан удаагүй гэдэг үнэн. Гэсэн хэдий ч би түүний дараах хэлсэн үгтэй санал нийлэхгүй байна "Үхэл бол Амьдрал дахь хамгийн шилдэг нээлт мөн." Энэ нь Амьдрал дахь хамгийн шилдэг нээлт биш. Үнэн хэрэгтээ, хамгийн адгийн муу нээлт. Библи бидэнд үхэл бол анд нөхөр минь биш гэж хэлсэн. Үхэл бол дайсан: "Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн" (1 Коринт 15:26).
Үхэл бол хэзээ ч Бурханы төлөвлөгөө байгаагүй. Тэрээр Адам ба Еваг Еде Цэцэрлэгт оруулах үедээ, Тэрээр Сайн Мууг Мэдүүлэгч Модноос хол бай гэж тэдэнд хэлсэн. Гэвч тэд хориотой жимсийг идэнгүүт л, гэм нүгэл энэ дэлхийд орж ирсэн. Гэмтэй хамт дагалдан өвчин, улмаар мэдээж үхэл орж ирсэн. Гэвч Цэцэрлэгт алдагдсан тэр зүйл Загалмайгаар дамжуулан худалдан авагдсан. Алдагдсан тэр зүйлийг буцаан худалдаж авахын тулд Есүс загалмай дээр үхэхээр энэ дэлхийд ирсэн. Христ дахин амилах үед үхлийн хүч устсан.
Дүгнэлт өгүүлбэр: Үхлийн хүч устах хэрэгтэй болсон--энэ нь хэзээ ч Бурханы төлөвлөгөөний нэгээхэн хэсэг ч байгаагүй!
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.
Өөрөөр тусгагдаагүй л бол, Бичээсийг Нью Кинг Жэймз Орчуулгаас авсан болно. Зохиогчийн эрх © 1982 Томас Нелсон, Инк. Зөвшөөрлөөр ашигласан болно. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org