Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Бурханаар Сонгуул
Жилийн өмнө би Филлипинд нэгэн айлд зочилж байхад хэсэг Христчин хүмүүс тэнд цугласан байсан. Тэд намайг нутгийн идээгээр дайлахыг хүсч байгаагаа надад хэлж, улмаар өндөг, тодруулбал галууны өндөг гаргаж ирсэн. Тэд надад, "Үүнийг балут гэдэг бөгөөд Филиппинд энэ нь алдартай хоол" гэж хэлсэн. Тэгээд тэд өндөгийг хагалсан.
Хальсыг нь арилгасны дараа, хагас бүрэлдсэн галуу байгааг би олж харсан. Би хошуу толгойг нь харж байсан. Би өдийг нь харж байсан. Тэнд бас бор шингэн байсан. Тэд, "Грэг, эхлээд бор шингэнийг нь ууж, дараа нь галууг иддэг... Одоо, та нэгийг идэх ёстой" гэж надад хэлсэн.
"Би идэж чадахгүй байхаа," гэж би хэлсэн.
Хэн нэгэн надад ийнхүү шивнэсэн, "Хэрэв та идэхгүй бол үнэхээр хүндлээгүй хэрэг болно."
"Хэрэв би идээд бөөлжих юм бол, бүүр ч хүндлээгүй хэрэг болно," гэж би хариу шивнэсэн.
Би хэзээ ч түүнийг идээгүй.
Загалмай дээр, Есүс Аавынхаа Түүнд өгсөн аягыг авч, улмаар Тэр бүгдийг нь дуустал уусан. Тэрээр хэсэгхэн хугацааны өмнө, "Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог" гэж залбирсан (Maтай 26:39).
Энд Есүс бидэнд тодорхойгүй байдалд, бидэнд үл ойлгогдох үеүүдэд (мөн Бурхантай санал нийлэхгүй тэр үеүүдэд ч бас) юу хийх вэ гэдгийг өөрөөрөө үлгэрлэсэн. Бид Бурханаас хоёр зүйлийг гуйж болно: тэр зүйлийг биднээс авч холдуулаач эсвэл үүнийг даван туулах хүч чадлыг бидэнд өгөөч.
Ди. Эл. Мүүди ийнхүү хэлсэн, "Бүх гуйлт залбирлаа Бурханд өргөөд, миний хүслээр биш Таны хүслээр болог" гэж хэлдэг бай. Бурханы сургуульд миний сурсан хамгийн амттай хичээл бол Эзэнээр өөрийнхөө сонголтуудыг хийлгэх байсан."
Бурхан юу хийж байгаагаа мэддэг.
Дүгнэлт өгүүлбэр: Тодорхойгүй цаг мөчид, Бурханаар өөрийнхөө төлөөх сонголтыг хийлгэ!
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org