Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар

Daily Devotions with Greg Laurie

30-с 6 дахь өдөр

Болгоомжтойгоор Сонс

Сүмд зүгээр л явснаараа бас бага зэрэг мөргөл үйлдсэнээрээ Бурхан руу ойртоно гэж боддог хүмүүс том эндүүрч байна. Учир нь сүм бол зүрх сэтгэлийг хамгийн амархан хатууруулах боломжтой газар. Миний өмнө хэлсэнчлэн, нар лааны тосыг ч зөөлрүүлдэг, бас шаврыг ч хатууруулдаг.

Бурханы Үг тунхаглагдах үед, зарим хүмүүст үг нөлөө үзүүлдэг, зарим хүмүүс үгээр дамжуулж өөрчилөгддөг, мөн зарим нь үгнээс болж зүрх сэтгэлээ хатууруулдаг, учир тэд үгэнд итгэхийг зорилгоо болгоогүйгээс юм. Бурханы Үгийг үргэлжлүүлэн илчилэх нь тэдэнд сайнаасаа илүүтэй муу нөлөө үзүүлдэг. Улмаар тэд өөрчилөгдөх байсан бол хэрэг бүүр ч буруугаар эргэх болно.Би зарим хүмүүс сүмд явах хэрэггүй гэж хэлээд байна уу? Тийм... хэрэв тэд сонсож байгаагаа хэрэгжүүлэхийг зорихгүй бол. Бид гайхамшгийг нүдээр үзэж бас үнэнийг чихээрээ сонсох боловч тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх хүсэл байхгүй бол, тэр л үед бидний зүрх сэтгэл хатуурах боломжтой.

Искариотын Иудас шиг хоёр өөр амьдралаар амьдарч байгаа хэн ч хатуурсан зүрхтэй байхыг хэнээс ч илүү сайн мэднэ. Иудас Есүстэй гурван жил хагас хамт алхаж бас ярьж байсан. Тэрээр Эзэнээр сонгогдсон нэгэн байсан. Тэрээр Христийг хамгийн агуу сургаалиудаа заахыг нь сонссон. Иудас Чидун Уулан дээрх Сургаалийг өөрийн чихээрээ сонссон. Тэр Лазарийг үхээд амилахыг нь харсан. Тэрээр сохор хүн хараа орохыг нь харсан. Тэрээр дүлий хүн сонсголтой болохыг харсан. Иудас нэг гайхамшгийн дараа нөгөө гайхамшгийг үзсэн, хэдий ч түүний зүрх улам хатуурсаар байсан.

Есүс юу болохыг мэдэж байхад хүртэл, Иудас, өөрийг хүсэл зоригоор, санаатайгаар Эзэнээс урвасан нь, Бурханы урьдчилан харах нь хүн төрөлхтний үүрэг хариуцлагыг өөрчилдөггүйг бидэнд сануулж байна.

Тэгэхээр хариулт бол сүмд явахаа болих биш; харин Бурханыг таньж мэдэх хүсэл эрмэлзэлийн үүднээс явах юм.

Дүгнэлт өгүүлбэр: Та сүмд яваад үнэнийг сонсож байна уу?

Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчилэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээсийг Ариун Библи, New Living Орчуулгаас авсан болно, зохиогчийн эрх 1996, 2004. Tyndale House Publishers, Inc.-ын зөвшөөрлөөр ашигласан болно., Wheaton, Illinois 60189. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Devotions with Greg Laurie

Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.

More

We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org

Холбоотой төлөвлөгөө унших