Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Харамсал уу эсвэл Гэмшил үү?
Гэмшил ба харамсал хоёр нь хоёр өөр зүйл. Харамсал нь буруу зүйл хийгээд баригдсандаа харуусаж буйг хэлнэ. Жишээ нь, банк дээрэмдчихээд, хэсэг хугацаанд баригдахгүй явж байгаад баригдсан гэж бодъё, тэр үед та харамсана. Яагаад? Яагаад гэвэл та баригдчихсан.
Эсвэл, хурдны замаар явж байхад чинь замын цагдаа таныг зогсоосон гэж бодъё, тэр үед та мөн л харамсана. Яагаад? Яагаад гэвэл,та хурд хэтрүүлсний улмаас зогсоогдсон. Энэ бол гэмшил биш, харин харамсал юм. Гэмшил бол хийж байгаа зүйлээ буруу гэдэгт гэмшиж улмаар тэр үйлдлээ өөрчилөхийг хэлнэ.
Искариотын Иудас Есүсээс урваж байгаадаа харамсаж байсан. Тэрээр Есүсийг гэм буруугүй гэдгийг мэдэж байсан. Тэрээр хийсэн зүйл нь буруу гэдгийг мэдэж байсан. Хэрэв тэрээр гэмшсэн бол, түүнд Есүс рүү эргэх боломж байж л байсан. Гэвч Есүс рүү эргэхийн оронд тэрээр шашны удирдагчид руу эргэсэн.
Энэ нь улмаар түүнийг юунд хүргэсэн гээч? Үүний үр дүнд, тэд ингэж хэлсэн, "Юу гээч? Бид ямар буруу зүйл хийсэн юм бэ? Энэ бол чиний асуудал. Чи хийх ёстойгоо хийсэн. Одоо эндээс зайл." Ийм байдал нь энэ дэлхийн энгийн байдаг л хандлага. Энэ нь эрх чөлөөг амладаг хэдий ч боолчлолыг л авч ирдэг. Энэ нь сэтгэл хангалуун байдлыг амладаг хэдий ч гэм бурууг л авч ирдэг. Аз жаргалын оронд, харуусалыг авч ирдэг. Таашаалын оронд, энэ нь тамлалтыг авч ирдэг. Иудаст энэ дэлхий дээр Есүсээс өөр найз байгаагүй, гэсэн ч тэр Түүнээс урвасан. Тэгэхээр Иудас шашин руу эргэсэн боловч, шашинд түүнд өгөх олигтой зүйл ганц ч байгаагүй. Түүнд Христ л хэрэгтэй байсан юм.
Шашин бол зүрхний хагалгаа хэрэгтэй үед шархны лент наахтай адил. Бидэнд бага зэрэг шашин хэрэггүй, учир нь бага зэрэг шашин--эсвэл их хэмжээний шашин ч тэр-- бидэнд туслахгүй. Бидэнд Есүс маш ихээр хэрэгтэй.
Харуусал тань таныг юунд хүргэх вэ? Хэрэв та гэмийнхээ төлөө гэмшиж байгаа бол, та Христ рүү л ганцхан очих хэрэгтэй. Энэ нь цорын ганц очих газар.
Дүгнэлт өгүүлбэр: Бурханлаг харуусал ба харамсалын ялгааг та мэдэх үү?
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org