Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Түүний Нүдээр
Хэрэв та урьдаас мэдээд, морины уралдаанд бооцоо тавьбал, та ялагдагчид бооцоогоо тавих уу, ялагчид бооцоогоо тавих уу?
Заримдаа бид өөрсдийнхөө амьдралыг хараад, Бурхан яагаад ялагдагчийг сонгосон юм бол? хэмээн гайхдаг. Гэвч бид үүнийг ойлгох хэрэгтэй. Бурхан таны зөвхөн сул талыг хардаггүй. Тэр таны хэн болох чадвартайг хардаг.
Та яг өнөөдөр ямар нөхцөл байдалд байгааг би мэдэхгүй. Магадгүй та сүнслэг байдлын хувьд үнэхээр эцэж цуцсан байгаа байж болох юм. Магадгүй зарим арга замаар, хэлбэрээр, эсвэл байдлаар та бүтэлгүйтсэн байж болох юм. Магадгүй таны амьдрал дахь ёс суртахууны уналт чинь бусдад дөнгөж мэдэгдсэн, улмаар үүнээс үүдэн гарах сөрөг үр дагавартай та нүүр тулж буй байж болох юм. Эсвэл бусдад хараахан мэдэгдээгүй байгаа боловч та хийж болохгүй гэж мэдэх боловч тийм зүйлд орооцолдсон байж болох юм.
Магадгүй зарим үед та яагаад Бурхан заавал таныг Өөрийг нь дагахаар дуудсан юм болоо гэж гайхаж байж болох юм. Бурхан урьдаас бүхнийг мэддэг. Тэрээр аливаа зүйлийг болохоос нь өмнө яг юу болохыг мэдэж байдаг. Хэрэв үнэхээр л тийм юм бол, Бурхан яагаад над шиг бас тань шиг нэгэнийг сонгох болсон юм бол?
Миний зээ охин Стелла бид хоёр нэг өдөр хамтдаа байх үед, тэрээр нүд рүү минь хараад царайг минь шинжиж байсныг би санаж байна. Тэгээд тэрээр бүүр ойртоод, хамраа минийхтэй нийлүүлэн, ингэж хэлсэн, "Өвөө, би өөрийгөө таны нүдэнд харж байна."
Би, "Юу?" гэсэн.
Тэрээр, "Би өөрийгөө таны нүдэнд харж байна" гэсэн.
Тэгээд би түүний жижигхэн цэнхэр- ногоон нүд рүү хараад улмаар тэр өөрийнхөө тусгалыг миний нүдэнд харж буйг ойлгосон. Тэгээд би ингэж хэлсэн, "Стелла, чи үргэлж миний нүдэн дотор--бас миний зүрх сэтгэл дотор ч бас байсаар байх болно."
Хэрэв та ойроос харах юм бол-- та маш ойрхон байх ёстой бөгөөд-- тэр үед та өөрийгөө Бурханы нүдэн дотор байгааг олж харах болно. Та Тэрээр таньд хайртай болохыг бас таньд санаа тавьдаг болохыг харах болно. Мөн Тэр таны хэн болох чадвартайг урьдаас хардаг.
Дүгнэлт өгүүлбэр: Бурхан таны хэн болох чадвартайг урьдаас хардаг!
Зохиогчийн эрх © 2012 Харвэст Үйлчлэлд. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org