Өдөр бүрийн чимээгүй цагийг Грэг Лоритой хамтЗагвар
Бурханаас Илүү Чухал гэж үү?
Хэрэв та үр тариад хогийн ургамлууд тэр үрний эргэн тойронд ургахыг үзвэл тэр хогийн ургамлууд гэнэт газрааc гарч ирээд ургамлыг тань үхүүлж байгаа биш гэдгийг та мэдэх нь мэдээж. Энэ нь алгуур процесс бөгөөд та хичнээн ойроос ажиглан харж байсан ч түүнийг харж чадахгүй. Гэвч хэрэв та камераа ургамлын хажууд удаашруулсан байдлаар тохируулан тавьбал, хогийн ургамал хэрхэн ургаж байгааг, аажмаар хэрхэн ургамлыг үхүүлж буйг харах болно.
Есүс өөр өөр төрлийн хөрсөнд унасан үрний тухай сургаалт зүйрлэлийг хэлсэн байдаг. Хогийн ургамлаар дүүрэн хөрсөнд унасан үр ургаж эхлэнгүүтлээ үхсэн. Есүс ийнхүү тайлбарласан, "Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог" (Maтай 13:22).
Ямар нэгэн шалтгаангүйгээр зүгээр Христийг эсэргүүцдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүсийн хувьд, ажил мэргэжил нь илүү чухал байдаг. Тэд амьдралаа залгуулах мөнгө олох хэрэгтэй байдаг. Тэдэнд үүрэг хариуцлага гэж бий. Тэдэнд хийх зүйлүүд бас бий. Заримдаа тэдгээр зүйлүүд нь тэдний хувьд Бурханаас ч илүү чухал болдог.
Зарим хүмүүс бусад хүмүүсийг Бурханы оронд сонгодог. Бусдад таалагдахыг хичээх нь ерөнхий боловсролын сургууль төгссөнөөр дуусгавар болчихдоггүй; бид бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт ач холбогдол өгсөөр байдаг. Бид бусдад таалагдахыг хичээсээр л байдаг. Бид тэднээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Бид заримдаа тэд юу гэж бодох бол гэж айснаасаа болоод хамгийн дорой буултуудыг ч хүртэл хийдэг. Огт танихгүй хүн өөрийг нь юу гэж бодчих бол гэсэн айдсын үүднээс Петр Есүсийг танидагаа үгүйсгэсэн.
Хэрэв та Христийн төлөө зарим найзууд эсвэл байр суурь эсвэл хүндлэл эсвэл ямар нэг зүйлээсээ татгалзвал Бурхан түүнээс ч илүүгээр таныг ивээх болно гэдгийг ойлгоорой.
Дүгнэн хэлвэл: Бурханаас илүү юу таньд чухал вэ?
Хэвлэн нийтлэх эрх© 2012 Харвэст Үйлчлэлд олгогдсон болно. Бүх эрх нь хуулиар хамгаалагдсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гуч хоногийн урам өгөх библи судлал нь Бурханы Үгнээс Пастор Грэг Лоригийн бэлтгэснээр таньд хүрлээ. Энэхүү шууд утгаархи, харилцан яриа хэлбэрээр, Пастор Грэг Бичээстэй холбоотой ойлголтыг өгөх мөн өдөр бүрийнхээ Христчин амьдралд "Бурханыг таньж мэдэх бас Түүнээр таньж мэдэгдэхэд" чинь таньд туслахыг зорилгоо болгосон.
More
We would like to thank Greg Laurie and Harvest Ministries for providing this devotional. For more information, please visit: www.harvest.org