Ариун амьдралЗагвар
ГЭРЭЭ
Та зүрх сэтгэл дотроо тачаадан, завхайрахгүй хэмээн өөртэйгөө гэрээ хийж байсан уу?
Үүнийг хэцүү гэх хэлэхэд ч багадах байх. Учир нь дүрэм журмын хүч чадал нь үүнийг хоёр дахин хүндрэлтэй хэцүү болгож байгаа юм. Бид ямар нэг зүйлийг хийхгүй хэмээн амлалт өгөх үед энэ хүч чадал нь идэвхтэй болдог. Бид тачаадан завхайрахгүй гэж хичээх үедээ энэ тухай харин ч бүр илүү их боддог.
Гэхдээ бидний дотор буй Ариун сүнсээр дамжин явагдаж буй сүнслэг өсөлт нь (та Бурхантай бүх зүйлсийн талаар ярилцдаг) харилцаа төвтэй мөн илүү эерэг өөрчлөлт рүү чиглэдэг. “Эмэгтэй хүнийг тачаадан завхайрдгаа яаж болих вэ?” гэж бодохын эсрэг “Эмэгтэй хүнийг хэрхэн илүү сайн хайрлаж, халамжлах вэ?” гэх бодол.
Бидний бодол санаа их чухал. Оюун бодлоо тууштай байлгах сайн арга бол үргэлж залбирах юм. Хэн нэгний гоо үзэсгэлэн таныг татах аваас энэ талаараа Эзэнтэй ярилцаж, үнэн шударгаар тэдний төлөө залбирахад туслахыг Түүнээс гуй. Гадаад гоо үзэсгэлэнг л чухалчилдаггүй байхад туслаарай хэмээн Эзэнд залбираарай. Мөн эрэгтэйчүүдийн анхааралд тэр бүр өртөөд байдаггүй, аливаад ард үлдчихээд байдаг эмэгтэй дээр анхаарлаа та нэг хандуулаад үзээрэй. Түүнийг баярлуулаарай. Элч Паул “оюун санаагаа дээгүүрх зүйлсэд хандуул” гэж хэлэхдээ дээрх үйлдлийн талаар мөн ярьсан гэж би бодож байна. Илүү сайн хайрлая гэсэн гэрээг өөртэйгөө хийгээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org