Ариун амьдралЗагвар
СОХОР ХҮНИЙ АГУУ ИТГЭЛ
Тачаадан завхайрсан өөрийгөө бодохдоо та ямар ч найдвар алга хэмээн дүгнэж магадгүй юм. Гэхдээ сэтгэлээр бүү унаарай. Учир нь дуулгах сайн зүйл байна.
Гар хангалга эсвэл өөр ямар ч төрлийн завхайралтай та тэмцээд гойд сайн үр дүн хүрээгүй байгаа бөгөөд завхайрлаас ангид, эрх чөлөөтэй амьдрал гэдэг төсөөлснөөс ч илүү хэцүү юм байна гэж бодож болох юм.
Харин төсөөлснөөс л илүү хэцүү гэж шантрахаасаа илүү та энэ сохор хүний талаар бодож үзнэ үү. Амьдралдаа огт юм харж байгаагүй энэ хүмүүс Есүс өөрсдийг нь тэр дор хараатай болгож чадна гэдэгт итгэж байгааг та төсөөлөөд үзээрэй. Яагаад Есүс ээ та нисээч гэж тэд асуугаагүй юм бол? Энэ нь огт боломжгүй зүйл биш юм.
Тэр хүмүүст буй агуу итгэл найдварыг Есүс олж хараад хүсэлтийг нь биелүүлж өгсөн. Тэд төсөөлснөөс ч илүү хэцүү хүсэлтийг асуусан. Тэр нь тэдний итгэлийг агуу болгосон.
Шунал тачаал, завхайралтай тэмцэх тэмцлээр дамжуулан бидэнд зааж ойлгуулах олон зүйлс Есүст бий. Тиймээс Тэр биднийг эдгэхэд цаг хугацаа болон үйл явцыг зөвшөөрдөг. Цаг хугацааг өнгөрүүлэхийн хэрээр бид итгэл дотроо бат зогсож, Тэр биднийг ялалт руу хөтлөн дагуулна гэдэгт итгэж найдсаар байх хэрэгтэй. Ариун байдлын аяллын явцад хамгийн их шалгагдаж соригдсон зүйл бидэнд сахилга бат бий болгодоггүй. Харин итгэл бидэнд сахилга баттай байдлыг өгдөг. Тиймээс бодож төсөөлснөөс ч илүү хэцүү үедээ Бурханд итгэж найдсаар байх хэрэгтэй.
Харилцаа эсвэл сексийн асуудлын аль хэсэгт таныг илүү итгэлтэй байгаасай гэж Бурхан хүсэж байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org