Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 6 дахь өдөр

ХӨНӨӨЛТ ПОРНОГРАФИ

Порнографын хор хөнөөл бол эмэгтэйчүүдийг хүн гэдгээр нь бус сексийн хэрэгсэл гэж харагдуулдаг явдал юм. Хэрэв бид Христ доторх эгч дүүсээ ийм нүдээр харах юм бол маш аймшигтай шүү дээ. Бид оюун бодолдоо эмэгтэйчүүдийг зүгээр л секс хийдэг хэрэгсэл гэж үзэх юм бол тэднийг жинхэнэ үнэнээр нь Бурхан дотор бүтээгдсэн бүтээл гэдгээр нь харах чадваргүй болно. Бид тэднийг Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн ба хүндлүүлэхээр бүтээгдсэн гэж үзэх ёстой. Бурхантай ярилцаарай. Зөв хайрлаж чадаагүй хэн нэгэн эмэгтэй байгаа бол Бурхан тэр хүнийг юу гэж бодож, хэрхэн халамжилдгийг ойлгоход, мөн түүнчлэн хандахад туслахыг гуй. 1 Петр дээр гарч буй дараах эшлэлийг цээжлэхэд цаг гаргаарай.

Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрхний гүнээс хайрлагтун.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших