Ариун амьдралЗагвар
САЙНМЭДЭЭ БИДНИЙ АМЬДРАЛЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛДАГ
Завхайрлаас ангид амьдрал дээр төвлөрөх үед бидний сүнслэг амьдрал яг л эмчилгээний үйл явц шиг болж эхэлдэг. Библийн эшлэлүүд нь шинжилгээний үр дүн мэт бидний хувийн асуудлуудыг илрүүлж өгдөг. Дээрх эшлэлд гарч буй Бурханы өвч зэвсгийн нэг чухал хэсэг нь Сайнмэдээг гэрчлэхэд бэлэн байх явдал юм.
Сайнмэдээ бол гадагш чиглэж, бусад дээр төвлөрсөн, мөн Бурханы сүнсний хүч чадлыг мэдрэхэд бидэнд тусалдаг зүйл юм. Энэ л хүч бидний сүнслэг амьдралын бүхий л талбарт нөлөөлөл авчирдаг. Үхлээс амилсан Христийг гэрчлэх үед бидний итгэлийн амьдрал бүхэлдээ хөдөлгөөнд ордог. Үүнийг та санаарай.
Та бусдад Сайнмэдээ тунхаглахгүй байгаа бөгөөд хангалтгүй үйлчилж байна гэж өөрийгөө бодож байвал яг одоо бусдад үйлчлэх хэрэгтэй цаг болжээ. Таны амьдралын бусад талбарт төдийгүй итгэгч бус найз нөхдийн тань амьдралд ч гэсэн яг одоо их чухал үйл явдал өрнөж байгаа. Христэд итгэдэггүй найз нөхөд болон гэр бүлийнхээ төлөө залбирах цагийг та өнөөдөр гаргаарай. Ингэхдээ таван хүний нэрийг жагсаан бичээд, хүн тус бүрийн сүнсний авралын төлөө гуйн залбираарай. Мөн тэдэнд тулгарч буй зүйлсэд туслах боломжийг гаргаж өгнө үү гэж гуйгаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org