Ариун амьдралЗагвар
СУРГААЛТ ҮГС
Сургаалт үгс ном бол Давид хааны хүү Соломоны хэлсэн амьдралын үнэний талаарх мэргэн үгсийн цуглуулга юм. Түүний сургаалт үгс нь гаж буруу зүйлд автах бус харин ухаалаг амьдрах талаар өгсөн ерөнхий зөвлөмж, дүрэм юм. Энэхүү мэргэн үгсийг бичсэн хэлбэрийг нь ажиглахад мэргэн ухааныг мунхаг байдалтай харьцуулан, ялгааг нь гарган бичжээ.
Сургаалт үгс номд бичсэний дагуу завхайрал, сексийн гэм нүгэл нь биднийг мунхаг байдал руу хөтөлдөг гэдгийг та өөрөө ч амьдралдаа амсаж үзсэн биз ээ.
Тиймээс өдөр бүр чимээгүй цагаараа судалж буй зүйл дээрээ нэмж сургаалт үгс номоос уншин, ариун амьдрал руу өөрийгөө чиглүүлээрэй.
Энэ ном таныг мэргэнийг хүсэж, мунхгийг зэвүүцэхэд юу юунаас ч илүү өдөөн ятгах болно. Өнөөдөр Сургаалт үгс 1-р бүлгийг уншаад, өөрийн бодлоо тэмдэглэлдээ бичээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org