ХүлээлтЗагвар
Ухаарал, хүчээр сэлбэх Доктор Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг.
Бид нэг түүхийг Библийн Хуучин Гэрээнээс уншиж болно. Филистчууд болон Израилчууд дайтахаар бэлтгэж байжээ. Израилийн Саул Хаан болон түүний цэргүүд айдас хүйдэст автаж, дагжин чичирч байлаа. Тэд өөрсдийн сүнслэг удирдагч Самуелийг ирэхийг нь хүлээж байсан юм. Тэр хүрч ирээд Бурханы тусламжийг гуйх байж л дээ. Гэтэл Самуел ирсэнгүй. Тиймээс тахилыг зөвхөн тахилч өргөх ёстой гэсэн Бурханы зааварчилгааг Саул зөрчөөд шатаалт тахилыг өөрөө өргөжээ. Гэтэл өргөлөө өргөөд яг дуусаж байхад Самуел ирсэн байна. Тэгээд Саул Хаан түүнтэй мэндлэхээр өөдөөс нь очжээ.
Самуел түүнээс “Та юу хийв?” гэж асуулаа. Тэгэхэд Саул түүнд тайлбар тавьжээ: эрчүүд тарж бутраад эхэлсэн, Самуел та ирэхгүй байсан. Филистчууд цэргийн хүчээ төвлөрүүлж байсныг эрчүүд нь харжээ. “Тиймээс би шатаалт тахил өргөх шаардлагатай гэж бодсон” гэж тэр тайлбарласан байна.
Самуел түүнд “Та мунхаг хэрэг үйлдэв... ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй” гэж хэлжээ. (1 Самуел 13:13-14)
Та эндээс Саулын уруудаж өнхөрсөн алхам бүрийг анзаараарай. Нэгдүгээрт, Саул Бурханд анхаарлаа хандуулахаас илүүтэй нөхцөл байдалд анхаарсан. Тэгээд тэрхүү нөхцөл байдлын улмаас асуудлыг гартаа авах шийдвэрийг гаргажээ.
Мэдээж хүмүүс туршлагаасаа сурдаг тул Саул жаахан хүлээх ёстой байсныг бид шууд харах боломжтой.Бурхан бүхнийг хяналтанд байлгаж байгаад Саул итгэх ёстой байжээ. Харин эсрэгээр тэр Бурханд дуулгаваргүй байх сонголтыг хийсэн байна.
Гэхдээ бид Саулыг хэтэрхий их шүүмжлэх шаардлагагүй. Харин бид өөрсдийнхөө амьдралыг харах хэрэгтэй.Бурхан биднийг батлан даалтаар гаргах албатай гэж бид боддог. Гэтэл биднийг авраагүй тохиолдолд, бас Бурхан бидний товлосон цагт ажиллагүй тохиолдолд бид ч гэсэн асуудлыг гартаа авахыг хичээдэг шүү дээ. Бид яг л Саулын адил өөрсдийнхөө залбиралд өөрсдөө хариулах шаардлагатай гэсэн мэдрэмжийг хүлээн авдаг.
Заримдаа бид бүхий л асуудлынхаа цаанаас Бурханыг харж чаддагүй. Давид нэг удаа Бурханаас “ЭЗЭН, Та яагаад ... Бэрх цагт ... нуугднам бэ?” гэж асууж байсан. (Дуулал 10:1).
Эцэст нь хэлэхэд Бурхан танд тэвчээрийг өгөх болтугай. Та өөрийнхөө амьдралд Түүний тэнгэрлэг цаг товлолыг хүлээх тэвчээртэй байгаарай. Тэр таны залбиралд хариулна. Хэрэв та Түүнийг хүлээх л юм бол залбирлынхаа хариуг авах болно. Энэ бол Түүнээс хүлээж, хүлээснийхээ эцэст хүртэж болох хамгийн том урам зориг юм шүү.
Доктор Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Энэ төлөвлөгөөний тухай
Ухаарал, хүчээр сэлбэх Хадагтай Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг. Итгэл Радиогоос эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой 6 өдрийн Аудио чимээгүй цагийг бэлтгэн хүргэж байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio