ХүлээлтЗагвар

Хүлээлт

6-с 6 дахь өдөр

Ухаарал хүчээр сэлбэх урам зоригийн үгс эхэлж байна. Бүх хүн гаднаасаа өнөөдрийг хүртэл юу туулж ирсэн нь харагдахгүй. Гайхмшигтай инээмсэглэлийн цаана хүнд хэцүү амьдрал туулан гарсан бүх л бүтэн амьдрал байхыг үгүйсгэхгүй. Бид өнөөдөр чухам тийм нэгэн хүчирхэг эмэгтэйтэй танилцана.

Намайг бага байхад бид уламжлалт нэгэн магтан дууг дуулдаг байлаа.

"Хожим бид энэ тухай бүгдийг мэдэх болно,

Хожим бид яагаад гэдгийг ойлгох болно” гээд л…

Манай удирдлагын төвд нягтлан бодогчоор олон жил ажилласан Линдаад та бидний ойлгоход хэцүү олон зүйлийг амссан. Тэр гурван удаа хорт хавдар тусч, дөрвөн хагалгаа хийлгэн, туяан эмчилгээний эцэст бамбай булчирхайн талыг алдаад зогсохгүй зүрхний нээлттэй мэс засал, таван удаа ангиопластик хийлгэсэн.

Нэмж дурдахад Линдагийн охинд хүнд бэрхшээлтэй асуудлууд тулгарснаас болж ой гарантай ач хүүгээ өсгөх үүрэгтэй болсон.Гэтэл нэг өглөө утас нь дуугарч, охиныг нь хамт амьдарч байсан хоёр эмэгтэй нь бүрэлгэсэн гэх мэдээг сонсгосон нь түүнд маш том цохилт болсон юм. Одоо түүний ач хүүд ээж ч, аав ч байхгүй.

Хэрэв та Линдатай уулзсан бол ийм бэрхшээл туулсан гэдгийг нь та хэзээ ч төсөөлөхгүй байх. Учир нь тэр тааралдсан бүхэндээ хайрыг мэдрүүлдэг нэгэн. Түүнд тохиолдсон бэрхшээлүүд түүний зүрх сэтгэлийг гашуун биш, зөөлөн болгосон учраас тэр байхдаа гэж би боддог.

Би түүнээс энэ бүхнийг хэрхэн даван туулсан талаар нь асуух үед тэр надад.

-“Миний залбирал бол ач хүүгээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд хангалттай урт наслах. Бурхан надад урт насыг бас түүнээс ч илүү зүйлсийг өгсөн. Үүнд би Бурхандаа талархдаг. “Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн” (2Тимот 1:7) хэмээн Паулын бичсэнд би итгэдэг. Энэ амлалт намайг бэрхшээлийг айдасгүйгээр даван туулахад хүргэсэн юм” гэж Линдаа хэлж билээ.

Яаж энэ бүхэн нэг хүнд тохиолддог байна аа? Үүнийг би үнэхээр ойлгож хэлж мэдэхгүй. Линда надад, "Бурханы замууд биднийх биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт бид ойлгох болно. Бүхнийг Мэддэг Тэр Нэгэнд итгэ" гэж хэлж билээ. Бурхан бидний итгэлийг даахуйц зохистой итгэмжит Нэгэн. Хожим бид бүгдийг мэдэх учраас Бурханы цагийг хүлээж, найдаж, Түүний амлалт нь дээр бат зогсоорой.

Би хүмүүсийг хооронд нь харьцуулах дургүй. Гэхдээ сая Линдагийн түүхийг сонсоод өөрийн эрхгүй надад асуудал тохиолдох үед би яадаг билээ гэж бодоход хүрлээ. Үнэхээр Бурхан өөрийн хүч чадал, хайраар бидэнд урам зоригийн эх үүсвэр болж байгаа л бол ганцаараа ч уул шиг санагдах бэрхшээл рүү Түүнтэй алхахад эцэстээ дов давсан мэт байдаг даа. Гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай. Бурхан Өөрт нь хандсан, найдсан хүмүүстээ өгдөг сэтгэлийн хүч, дэмжлэг нь үнэхээр бодитой бас алмайрмаар...

Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Саллагийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлгийг танд хүргэлээ.

Бичээс

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Хүлээлт

Ухаарал, хүчээр сэлбэх Хадагтай Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг. Итгэл Радиогоос эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой 6 өдрийн Аудио чимээгүй цагийг бэлтгэн хүргэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio

Холбоотой төлөвлөгөө унших