ХүлээлтЗагвар
Ухаарал, хүчээр сэлбэх Доктор Дарлин Саллагийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг.
Та амьдралдаа салаа замын уулзвар дээр зогсож байгаа юм биш биз? Ирээдүйгээ сонгох чухал сонголтын өмнө зогсож байгаа юм биш биз? Магадгүй та ажлаасаа халагдчихаад цаашид яахаа мэдэхгүй сууж байж ч болох юм. Эсвэл та гэр бүл зохиохоор шийдсэн ч гэрлэх гэж байгаа хүн чинь танд үнэхээр тохирох хүн мөн эсэхийг мэдэхгүй байгаа ч байж болох юм. Дуулал 23-р бүлэгт Бурхан биднийг “нэрийнхээ төлөө” зөвийн замаар хөтлөн дагуулах болно хэмээн амласан байдаг. Гэтэл өнөөдөр Бурхан таныг аль замаар алхаасай гэж хүсэж байгааг та ойлгохоо больчихсон ч байж болох юм.
Тэгвэл Библийн нэрт багш Др.Ф.Б.Мэер олон жилийн өмнө ийнхүү бичсэн байдаг. “Хэрвээ та хаашаа явахаа мэдэхгүй байгаа бол Сайн Хоньчин болох Есүсээс тодорхой удирдамж ирэх хүртэл хүлээгээрэй... Бурхан танаас юу хүсэж байгааг мэдэхгүйгээр дураараа алхам хийх нь ухаалаг шийдвэр бишээс гадна ноцтой үр дагаварт хүргэж мэднэ. Тиймээс хэрвээ та итгэлтэй биш байгаа бол магадгүй таны хувьд урагш алхах цаг нь хараахан болоогүй байх магадлал өндөр юм. Тиймээс та байгаа газартаа түр хүлээ. Хэрвээ та тэвчээртэйгээр хүлээж чадах юм бол тун удахгүй урдах замаа тодорхой харж эхлэх болно.
Др.Мэерийн энэ үг надад үнэхээр үнэн санагддаг. Хэрвээ та юу хийхээ мэдэхгүй байгаа бол хүлээ. Бурхан танд юу хийх ёстойг чинь тодорхой хэлж өгөх хүртэл тэвчээртэйгээр хүлээ. Бидний амьдралдаа гаргадаг ихэнх алдаа Бурханы удирдамжийг хүлээлгүй өөрийн дураар шийдвэр гаргаснаас эхтэй байдаг.
Сургаалт үгс 3-р бүлэгт, “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” хэмээн сургасан байдаг.
Хэрвээ та Түүнээс чин сэтгэлээсээ асуун залбирах юм бол Сайн Хоньчин болох Есүс таныг хамгийн сайн замаар хөтлөн дагуулах болно. Учир нь Тэр Өөрөө үүнийг амласан билээ.
Доктор Дарлин Саллагийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Энэ төлөвлөгөөний тухай
Ухаарал, хүчээр сэлбэх Хадагтай Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг. Итгэл Радиогоос эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой 6 өдрийн Аудио чимээгүй цагийг бэлтгэн хүргэж байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio