ХүлээлтЗагвар

Хүлээлт

6-с 2 дахь өдөр

Ухаарал, хүчээр сэлбэх Доктор Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг

Миний охин санхүүгийн асуудлаас болоод шүүхийн хаалга татах ёстой болсон юм. Түүний ард найз нөхөд, гэр бүлийнхэн гээд бүхэл бүтэн арми залбирч байлаа. Энэ асуудал ганц өдөр нэг мөсөн нэг тийшээ болоосой хэмээн бид залбирч байсан юм.

Ингээд шүүх хурал өглөөний найман цаг гучин минутад эхэллээ. Уг нь энэ асуудлыг шүүх тэр дор нь шийдэж болохоор байлаа. Даанч ямар нэгэн шалтгаанаар шүүгч асуудлыг өдрийн нэг цаг гучин минут хүртэл хойшлуулав. Дараа нь гурван цаг тэгснээ дараа нь гурван цаг гучин минут гээд хойшлоод л... Тэгснээ хоёр талын байр суурийг сонсох гэж цаг гаргах болов. Эцэст нь шүүх хурлыг зургаан 7 хоногоор хойшлуулахаар болсон юм.

Ийнхүү хойшлуулснаас болоод бид бүтэн өдрөө алдлаа. Хамгийн гол нь охины маань өмгөөлөгч нэг өдрөө алдсаны улмаас нэлээд том төлбөрт унав. Эцэст нь бүгд сэтгэлээр унасан байлаа.

Бид чин сэтгэлээсээ залбираагүй гэж үү. Бурхан залбирлыг минь сонсоогүй гэж үү?

Маргааш нь би Библи уншиж байгаад Дуулал номын 94 бүлгийн 9 эшлэлээс “Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү. Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?” гэж бичигдсэнийг уншлаа. Энэ үг яг надад хандан хэлж буй Бурханы үг байлаа. Бурхан надад Өөрийн үгээр дамжуулаад “Би шүүх танхимд болсон бүхнийг нэгд нэгэнгүй харсан. Би та нарын залбирсан залбирлын үг нэг бүрийг сонссон” гэж хэлсэн юм.

Түүний нүд, Түүний чих бүгдийг харж, сонсож байдаг. Харин энэ тохиолдолд Бурханы төлөвлөгөө бидний төлөвлөгөөнөөс өөр болох нь илэрхий харагдаж байна.

Бурхан бидний залбиралд “үгүй” хэмээн хариулах үед бид яах вэ. Бурханд итгэх итгэлээ орхих уу. Асуудлаа өөрийнхөөрөө шийдэх гэж оролдох уу? Бид хар аяндаа л ийм алхмуудыг хийчих гээд байдаг. Харин энэ тохиолдолд “Бурхан намайг хүлээ” гэж хэлж байгааг би ойлгосон. Бүх асуудлаа Түүнд өргөж, Түүний цаг хугацааг хүлээх хэрэгтэй гэж би итгэсэн.

Тэрхэн мөчид би Библийн Дуулал номын 27 дугаар бүлгийн 14 дүгээр эшлэлийг санасан юм. Тэнд “Эзэнийг хүсэн хүлээгтүн. Тууштай байж зүрхээ зоригжуул. Тиймээ Эзэнийг хүсэн хүлээгтүн” хэмээн бичигджээ.

Хүндэт Эзэн минь, би хүлээсээр, Та хамгийн сайныг бэлдсэн гэдэгт итгэсээр байна. Миний зүрхийг тэнхрүүлээч.

Доктор Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлгийг танд хүргэлээ.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Хүлээлт

Ухаарал, хүчээр сэлбэх Хадагтай Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг. Итгэл Радиогоос эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой 6 өдрийн Аудио чимээгүй цагийг бэлтгэн хүргэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio

Холбоотой төлөвлөгөө унших