ХүлээлтЗагвар
Ухаарал, хүчээр сэлбэх Доктор Дарлин Саллагийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг.
Жаахан хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд заримдаа амьдрал яг л Бурханы хүлээлгийн өрөөнд сууж байгаа мэт санагддаг. Бид тэдгээр бяцхан “нахиануудыг” ургаж төлжин, цэцэглэн дэлбээлэхийг тэсэн ядан хүлээж байдаг. Бид тэднийг хайрлан халамжилж, тэжээн тэтгэдэг ч тэд бидний хүссэн зоргоор тийм ч хурдан дэлбээлдэггүй.
Өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд хандан хэлэхэд хүү эсвэл охиноо өсөж төлөвшихийг нь тэвчээртэйгээр хүлээгээрэй. Дуулал 27:14-д, “ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!” хэмээн уриалсан байдаг.
Хэрвээ та ургамлыг тэвчээртэйгээр арчилсаар байвал цаг нь ирэхэд цэцэг дэлгэрдэг. Хүүхдийн төлөвшил ч мөн үүнтэй адилхан юм.
Абрахам Сара хоёрын амьдралаас бид Бурханы товлосон цагийг хүлээх талаар хамгийн гайхалтай сургамжийг авч чадна. Эхлэл 15-р бүлэгт Бурхан Абрахамд хүүг амласан байдаг. Ганц хүү ч биш тоо томшгүй олон үр удмыг амласан байдаг. Ингээд Эхлэл 16-р бүлгээс эхлэн цаг явж эхэлдэг. Абрахам хэдийн 85-тай, Сара хэдийн 76-тай болжээ. Ингээд Сара “Бурханд туслах” төслөө хэрэгжүүлж зарц бүсгүйг Абрахамд эхнэр болгон өгч улмаар Ишмаел мэндэлсэн байна.
Эхлэл 17-р бүлэг. Даруй 13 жил өнгөрчээ. Абрахам одоо 99 настай, Сара харин 90 настай болсон байна. Гэсэн ч Бурхан Абрахамд, “Чи олон үндэстнүүдийн эцэг болно” хэмээн батлан хэлсэн байдаг.
Эхлэл 21-р бүлэг. Абрахам 100 настай, Сара 91 настай болжээ. Гэтэл эцэст нь гайхамшиг болж Исаак мэндэлсэн байна. Эхлэл 21:1-д хэлэхдээ, “ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ” гэсэн байдаг.
Хэдийгээр хүний нүдээр харахад боломжгүй мэт байсан ч Бурхан Абрахам, Сара хоёрт өгсөн амлалтаа биелүүлсэн юм. Та Бурханаас залбирлынхаа хариултыг авахаар тэсэн ядан хүлээж байна уу? Сарнай цэцгээс сургамж аваарай. Цаг нь ирэхэд тэр цэцэг аяндаа дэлбээлэх болно!
Доктор Дарлин Саллагийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ухаарал, хүчээр сэлбэх Хадагтай Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг. Итгэл Радиогоос эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой 6 өдрийн Аудио чимээгүй цагийг бэлтгэн хүргэж байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio