ХүлээлтЗагвар
Ухаарал, хүчээр сэлбэх Доктор Дарлин Саллагийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг.
Зарим хүмүүс “Бүх зам Бурхан руу хөтөлдөг. Тиймээс чи Бурханыг эрэн хайж л байгаа бол ямар ч шашнаар явсан ялгаагүй” гэж ярьдаг. Гэхдээ Хуучин Гэрээний нэгэн алдартай эш үзүүлэгч үүнээс тэс өөр зүйлийг өгүүлсэн байдаг. Тэрээр Библийн Бурхан бол бусад бурхдаас өөр гэдгийг онцгойлон тунхагласан байдаг. Ингэхдээ Өөрт нь итгэсэн нэгний төлөө ажилладаг Түүн шиг Бурхан өөр хаана ч байхгүй гэдгийг онцолсон байна. Хамтдаа Исаиа 64:4-г уншицгаая: Та библиэ нээгээд хамт уншицгаая. “Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй, Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй”. Исаиа 64:4 бичжээ.
Бусад бурхад өөрсдийг нь дуудагсдад туслах юуг ч хийж чадахгүй гэдгийг Исаиа маш итгэлтэйгээр тунхагласан байна. Тэд сүсэгтнүүдийнхээ залбиралд ч хариулдаггүй, тэдэнд туслахаар тусламжийн гараа ч сунгадаггүй. Эсрэгээрээ тэд сүсэгтнүүдээсээ ямагт өргөл барьцыг шаардаж байдаг. Тэдгээр бурхад хүмүүсийг амьдралаа дээшлүүлэхийн тулд буян үйлдэхийг, золиос гаргахыг мөн өөр ямар нэгэн зүйл үйлдэхийг шаарддаг. Гэвч Библид илчлэгдсэн цорын ганц үнэн Бурхан Өөрт нь итгэгсдэд санаа тавьж, тэдний төлөө агуу үйлсийг бүтээдэг.
Заримдаа бидний амьдралд асуудал тулгарах үед бид зүг чигээ алдаж, бидний итгэдэг Бурхан ямар агуу, ямар хүчирхэг болохыг мартчихдаг. Нэгэн ухаантай хүн, “Бурханд өөрийнхөө асуудлыг ямар том болохыг хэлэхийн оронд Бурхан чинь ямар том болохыг өөрийнхөө асуудалд хэл” хэмээн сургасан байдаг.
Тиймээ, хэрвээ та Библийн Бурханд итгэдэг бол та Түүний тусламжинд бүрэн итгэлтэй байж болно. Зүгээр л бага зэрэг тэвчээртэй бай. Тэгээд Бурхан гуйлтанд чинь хэрхэн хариулахыг хүлээ. Хуучин гэрээний Мика номонд, “Харин миний хувьд, Би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно” (Мика 7:7) хэмээн хэлсэн байдаг. Та энэ үгийг өөрийнхөө уриа болгоорой. Хэрвээ та Бурханд итгэж, тэвчээртэйгээр Түүнийг хүлээх юм бол орчлон ертөнцийг бүтээсэн амьд Бурхан таны залбиралд гарцаагүй хариулах болно.
Доктор Дарлин Саллагийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ухаарал, хүчээр сэлбэх Хадагтай Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг. Итгэл Радиогоос эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой 6 өдрийн Аудио чимээгүй цагийг бэлтгэн хүргэж байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio