1
Иохан 11:25-26
Ариун Библи 2013
Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув.
Yenzanisa
Ongorora {{vhesi}}
2
Иохан 11:40
Есүс, Мартад —“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу? гэлээ.
3
Иохан 11:35
Есүс уйлав.
4
Иохан 11:4
Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ.
5
Иохан 11:43-44
Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав. Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв.
6
Иохан 11:38
Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа.
7
Иохан 11:11
Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд
Pekutangira
Bhaibheri
Zvirongwa
Mavideo