FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

10-с 2 дахь өдөр

Харьцуулалт 

Би тэр охиноос илүү хурдан…Тэр охин надаас илүү сайн хамгаалагч…Би хамгийн шилдэг нь Учир нь манай орон нутгийнхнаас, манай багийнхнаас хэн нь ч чадаагүй…Энд тоглож байхад тэр охины / түүний тогтоосон рекордыг эвдчихвэл ч би бүх үенийнхний дундаас хамгийн шилдэгт тооцогдоно…

Та өдөрт хичнээн удаа иймэрхүү зүйлийн талаар боддог вэ? Тамирчин хүний хувьд ийм зүйл байнга л тохиолддог байх. Энэ бүхний эцэст спорт бол харьцуулалтаар дүүрэн байдаг. Үнэн хэрэгтээ бол энэ салбар нь хожил/хожигдол гэхээсээ илүү гадна талдаа тэдгээр харьцуулалтуудаар дүүрэн байдаг. Биднийг оролцуулаад хүн болгон л хэн нь хамгийн илүү сайн нь ба тэмцээний үр дүн хэрхэн гаргасаныг мэдэхийг хүсдэг. Тоглолтын төлөвлөгөөг гаргахад энэ нь хэрэгтэй боловч ялангуяа бидний үнэ цэнг тодорхойлоход ашиглах юм бол энэ бол аймшигтай үнэлгээ  ... 

Бид бусадтай өөрсдийгөө жиших юм бол зөв,  зайлшгүй эсвэл аюултай ба бардам нэгэн гэдэг 2 харьцуулалтын хооронд маш тод харьцуулалтын шугам тавигддаг.  Бид тамирчин хүмүүсийнхээ хувьд сөрөг талтайгаа хүчээ хэрхэн тааруулах вэ гэдгээ мэдэх ёстой. Тэгэхгүй бол бид тоглох арга барилгүй замбараагүй баг байх болно. Эсрэг багтай хийсэн харьцуулалтандаа түшиглэн манай дасгалжуулагч биднээс хэн нь хамгаалалт хийх вэ гэдгийг хэлэх ёстой. Энэ нь ч зөв. Иймд, бид тэдгээр бодит харьцуулалтуудыг өөрсдийнхөө үнэ цэнээр бохирдуулах үед бид асуудалд ордог. 

Чамайг тэр охиноос илүү сайн гэж бодохгүй байх нь үнэхээр хэцүү. Учир нь чи илүү хурдан гүйж, илүү сайн оновчтой бөмбөг шидэж чадна. Хамгийн сайн багт багтаж ялалт амжилттай байх үед өөрөөсөө сул дорой тамирчидийг харахдаа бардамнахгүй байх нь бидэнд хэцүү байдаг. Эсвэл, эсэргээрээ бид илүү чадварлаг багийнхны эсрэг тоглох болохдоо бид тэднийг дийлэхгүй бас тийм чадвар байхгүй гэж бодохгүй байх нь хэцүү байдаг.  Бид арай л сул…дорой гэж мэдэрдэг—Энэ мэдрэмж зөвхөн талбай дээр байх үед болдог биш бидний амьдрал нөлөө үзүүлсээр байдаг.  Эмэгтэй хүний хувьд бид өөрсдийгөө сул дорой гэж мэдэрдэг. 

Та харж байна уу? Ийм учраас харьцуулалт хийх аюултай! Бидний тамирчны үзүүлэлт бидний үнэ цэнийг хөндөх эрхгүй! Бурханы Үнэн дотор илүү хурдан гүйгч эмэгтэй бол хамгийн шилдэг шагналыг авдаг гэж хаана нь хэлсэн бэ? Хаана ч тэгж хэлээгүй! Библи дээр бүх хүн гэмтэй бөгөөд Бурханы цог жавхлангаас холдсон, Иудей ч Харийнхан ч, боолууд ч бид бүгд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд Есүс бүгдийн төлөө нас барсан гэжээ. 

Бурханы нүдээр, хэн ч нөгөөгөөсөө илүү сайн эсвэл илүү муу биш. Тэр бид бүгдийг яг адилхан бүрэн , дүүрнээр хайрладаг.Харьцуулалт нь асуудал болох үед Есүс бидний дотор амьдрахыг минь биднээс булаан авдаг. Түүний хүүхдүүд болох бидний хувьд биднээр дамжуулан Тэр дэлхийд өөрийгөө харуулах явдал юм. Хэрэв бид өөрсдийгөө дорд болгож, бусадтай харилцахгүй ичиж зовж, сэтгэл гутарсан байдалтай байж, эсвэл Түүний амьдралыг өөрсдийн дотор оруулахгүй бол бид үүнийг хийж чадахгүй. Хүмүүс биднийг Түүнийг дагадаг гэдгийг мэдвэл дээрх 2 нөхцлийн аль аль нь бидний гэрчлэл ба Есүсийн нэр хүндийг устгаж үгүй хийх юм. 

Харьцуулалтыг ямар байх ёстой түүгээр нь байлгая: тэмцээний талбай дээр сайн нөхрийн журмыг хадгалъя. Тэгээд л болоо. Үүнээс цаашлах шаардлагагүй. Өөрийн хувь хүн ба үнэ цэнийг Бурханы охин гэдэг байр сууринаас харж бусдад үлгэрлэж амьдарч яв. 

Асуулт:

1. Сөрөг харьцуулалтууд хийдэг тэмцээний ямар тодорхой талбарууд байгаагаа таньж мэд.

2. Эдгээр харьцуулалтууд нь бусадтай харилцах таны харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Христ доторх хувь хүний тань хувьд тэдгээр харьцуулалт хэрхэн нөлөөлдөг вэ?

3. Та спорт дахь тохиромжтой ба тохиромжгүй харьцуулалтуудын хоорондын ялгааг хэрхэн тодорхойлох вэ?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org

Холбоотой төлөвлөгөө унших