FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

10-с 4 дахь өдөр

Эмэгтэйлэг байдал

Шударга бай. “Охин” нь арай бага, илүү хүү шиг байх. Та хичнээн удаа өөрийн хичээллэдэг спортын төрөлд “эрэгтэйг ”дээр тавихыг хичээж байсан бэ? Өнөөдрийн спортын соёлд энэ бол хэм хэмжээ. Эрчүүд  тамирчиний ололт амжилт ба хүч чадалтай байх гээд хориг  тавих шиг. Амжилттай байж, жинхэнэ өрсөлдөгч байхын тулд эмэгтэйчүүд бид байнга л эрчүүд шиг баймаар байдаг. Ердийн эмэгтэй бол жинхэнэ тамирчин байхад хэтэрхий зөөлддөг.  

Та Сургаалт Үгс 31-ийг уншсан уу? Дэлгүүр хэсэхийг бодвол тамирчинаар Бурхан зохион бүтээсэн нь ойлгомжтой ба тэр тамирчин эмэгтэй бол эмэгтэйлэг дүр төрх, халуун дулаан хайр ба нинжин сэтгэлтэй байдаг. Тэгэхээр хүчтэй өрсөлдөгч байхын тулд тэрхүү эмэгтэйлэг байдал бидэнд байхгүй гэж бодогдуулаад байгаа зүйл нь юу юм бол? 

Үнэндээ тийм зүйл бидэнд байхгүй ээ. Бид Бурханы Үгийг уншиж, жинхэнэ Эзэний хүчирхэг эмэгтэй гэж юу болохыг ойлгож ухаарсан үедээ бид хүч чадал, тогтвортой, дөлгөөн байдал ба гоо үзэсгэлэнгээ хадгалснаар,хамтран ажилладаг эрчүүдээсээ бид өөр байж, нигүүлсэнгүй өрсөлдөгчийн үлгэр дуурайлал болсон хүн байх боломжтой гэдгээ мэдэж авах боломжтой. 

Сургаалт Үгсийн 31:10-т, иймэрхүү маягийн Бурханы эмэгтэй хүнийг дүрсэлсэн хамгийн эхний өгүүлбэрт “чадвартай”гэсэн үг багтсан байдаг. Одоо, та магадгүй энэ зүгээр л нэг сүрхий чанар биш л байна гэж бодож байж болох юм. Харин та энэ үгний Еврей хэл дээрх анхны утга нь баатарлаг цэргийн эрчүүд гэсэн утгаар хэрэглэгдэж байсныг нь ойлговол танд тэгж бодогдохгүй. Энэ үг бол хүчтэй, чадалтай ба өрсөлдөгч ба тулаанд эрч хүчтэй гэсэн утгатай. Сул дорой гэдгийн эсрэг зүйлийн талаар ярьдаг. Биднийг үзэсгэлэнтэй гэж хэлж байсан Бурхан биднийг хүчирхэг гэж дууддаг. (Дуулал 45:11)!

Өмнөх 10-р ишлэлийг нь уншихад энэ эмэгтэй бол итгэмжит, эрч хүчтэй, хүчирхэг, өгөөмөр, ухаантай, өрөвч нинжин, бат итгэлтэй, бас мэргэн ухаантай гээд зөндөө олон зүйлийг олж мэднэ. Түүний хүүхдүүд , нөхөр нь түүнийг хайрладаг-Бурхан биднийг ямар байхаар бүтээсэн тэр эмэгтэй байхын төлөө, эрэгтэй хүнтэй адилхан байх гэсэн шахалтаас өөрсдийгөө чөлөөлөх үед, бидний багийнхан бас гэр бүлийнхэн маань биднийг яг л ийнхүү хайрлах болно. 

Бүсгүйчүүд ээ, танд гэж хэлэхэд, та бол гоо үзэсгэлэн ба хайр татам байдлаар дүүрэн бүтээгдсэн билээ. Та жинхэнэ тамирчин байхын тулд эмэгтэйлэг байдлаа алдах албагүй. Бурханы үгийг судлан, Түүний бүтээсний дагуу, эмэгтэй хүний тухай жинхэнэ тодорхойлолтыг сурч мэдсэнээр зүгээр л байгаагаараа та эр зоригтой бас гоо үзэсгэлэнтэй байх боломжтой. 

Асуулт:

1. Таны ямар энгийн байдлууд тань өрсөлдөж байх үед чинь саад тотгор болж байсан бэ?

2. Сургаалт Үгс 31-р бүлгийг дуустал нь уншаад тамирчин хүний хувьд бурханлаг эмэгтэй хүнд байх ямар шинж чанарыг та хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгээ олж мэдээрэй. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org