FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар
Хуурамч шүтээн
Исаиа номын хэсэгт модоор хуурамч шүтээн бүтээж хийсэн хүний талаар өгүүлсэн байдаг. Тэр модыг цавчин унагаад, түүнийгээ гал ноцооход хэрэглээд, мах чанаж бас өөрийгөө дулаацуулдаг. Тэгээд тэрхүү цавчин унагаасан модоороо хуурамч шүтээн хийж түүндээ мөргөдөг. Энэ бол тэнэглэл. Үүгээр зогсохгүй, энэ бол гунигтай явдал.
Тэр хүн модоо хэрхэн хэрэглэх ёстой байсан түүнийх нь дагуу хэрэглэхэд мод нь үнэхээр сайн зүйл байсны нэгэн адил бидний спорт ч нэгэн адил сайн зүйлс юм. Спорт нь бидэнд амьдралын үнэ цэнэд суралцахад тусалж, бие махбодийнхоо авьяас чадварыг нээн илрүүлж, зөв галбир төрхтэй ба эрүүл саруул байх, гайхалтай харилцаа холбоонуудыг бэхжүүлж, үнэхээр баяр хөөртэй байхад минь туслах боломжтой. Ингээд л гүйцээ. Бидний зарим маань энэ бүхний дундаас тушаал ахидаг. Энэ нь сайн зүйл боловч нухацтай бодвол эд бүгд ердөө л спорт.
Энэ зүйл үргэлж тохиолддог… Эмэгтэй тамирчин спортод хамаг хүчээ зарцуулснаар энэ нь түүний амьдралыг эзэмддэг. Тэр хичээл хийхдээ ч энэ тухай тасралтгүй боддог. Тэрээр цагийн хуваарийг үүнийхээ дагуу хийж, харилцаа холбоо ба түүнд зарцуулах цагаа золиосолж, өөрийн бие махбодийг алж, ингэх замд нь таарсан болгоныг зогсооно. Харахад өрсөлдөөнд өөрийгөө бүрэн зориулсан мэт дүр төрхтэй харагдах боловч тийм биш. Энэ нь аюултай бас эрүүл бус явдал.
Хуурамч шүтлэгүүд нь үргэлж, үргэлж, үргэлж биднийг доош оруулдаг. Бидний спорт ч дуусах болно.Бидний бие махбодь ч хөгширнө. Бид ямар ч рекорд тогтоосон яваандаа тэр нь ч эвдэгдэнэ. Хэрэв бид эдгээр спортыг хуурамч шүтээн мэт дээдэлвэл бид бүрмөсөн дууслаа л гэсэн үг.
Хүндлэл мөргөлийг авбал зохистой Нэгэн бол Бурхан юм. Тэр бол хайр, нигүүсэл, хүч чадал, энэрэл, уучлал ба хувиршгүй хайрын дээд жишээ. Бид хуурамч шүтээнээр өөрсдийгөө хангалуун байлгахыг хичээж байгаа тэр оролдлогыг Тэр ганцаар гүйцэлдүүлж, биднийг сэтгэл хангалуун байлгах чадвартай. Бид чухал зүйлд хүрэхийг хүсдэг үү? Хуурамч шүтээнүүдийн бидэнд түрхэн зуур өгдөг тэр зүйлийг Бурхан Өөрийнх нь хүүхдүүд болох бидэнд бүүр өгдөг. Бид хайрлуулахыг хүсдэг үү? Бурхан биднийг Өөрийн болзолгүй хайраар хайрладаг.
Хэрэв бид бүх амьдралаараа спортыг шүтэж, түүнд амь амьдралаа бүрэн зориулж амьдарсаар энэ нь нуран унах үед бид бүрмөсөн сүйрэх болно. Тэрний оронд бид өөрсдийг маань бүрэн мэддэг, үнэхээр хайрладаг бас бидний сайн сайхны төлөө бүгдийг ажиллуулдаг Нэгэн рүү хайраа хандуулах боломжтой. (Ром 8:28). Үүнээс илүү баталгаатай зүйл гэж байхгүй.
Асуулт:
1. Спорт таны амьдралыг яг ямархуу түвшинд удирддаг вэ?
2. Та Христийг шүтэх шүтлэгээс спорт шүтэх шүтлэг чинь ямар вэ?
3. Хэрэв та спортыг шүтвэл ямар аюулууд танд нүүрлэх вэ? Бурханыг шүтвэл ямар аюулууд байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org