FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

10-с 5 дахь өдөр

Хувь хүний чанар

Та өөрийгөө хэн гэж боддог вэ? Та энэ асуултад хэрхэн хариулах вэ? Та тамирчин хүн үү? Та оюутан уу? Та үнэхээр мэдэж байгаа юу?

“Өөрийгөө нээж ол”— хэн гэдгээ олж мэдээд гоё бас бахархмаар амьдралаар амьдар гэж бидэнд хэлцгээдэг , тийм биз дээ? Гэвч энэ гүн гүнзгий асуултын хариултыг бид хэрхэн мэдэх ёстой вэ? Бэртэл гэмтэл авсан ямар ч тамирчин энэ асуултанд хариулахаас зүрхшээнэ. 

Баярлууштай нь, Бурханы хүүхдүүдийн хувьд ,бид өөрсдийнхөө хувь хүний талаар өөрсдөө мэдэх гэж чармайсны хэрэггүй. Бид туйлын Үнэн болох Бурханы үг рүү шууд явж очоод л энэхүү бэрхшээлээс зайлсхийх боломжтой. 

Мэдээж хэрэг “Христ дотор та ямар хувь хүн бэ гэдгээ олж мэд.”гэж хэлэхийг та сонссон байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ?Дуулал 139:1-6-г харцгаая. Энэхүү ишлэл нь Бурхан биднийг хэрхэн сайн мэддэг талаар хэлж байна. Тэр бидний суухыг, хөдлөхийг, унтахыг мэддэг. Тэр бидний бүх санаа бодол хийгээд үг бүрийг минь мэддэг. Яаж? Яагаад гэвэл Тэр биднийг бүтээсэн. Өөрийн хийсэн бүтээлийг бүтээгчээс нь илүү хэн мэдэх билээ?

Бидний хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Бид өөрсдийнхөө талаар сайн мэдэхгүй ч байж магад. Харин Бурхан бол сайн мэддэг. Тэр бидний хэн болох талаар хэлэхдээ ичихгүй. Сударт зуу зуун ишлэлүүд нь биднийг Бурханы гарын ураар тодорхой зорилготой (Ефес2:10); бүтээгдсэн тэрхүү бүтээлийнх нь нэгээхэн хэсэг төдийгүй Түүгээр маш ихээр хайрлагдсан (1 Иохан 3:1),Түүний найз нөхөд(Иохан 15:15) ; гэмийн хүч ба үхлээс чөлөөлөгдсөн (Ром 8:1-2); ба бидэнд Есүс байгаа учраас бид бүрэн бүтэн болгогдсон (Колоссай 2:10) гэдгийг хэлсэн байдаг. 

Дэлхий дээр – суурилсан хувь хүний шинж чанаруудаас болж бидний хэзээ ч өөрчлөгдөхгүй ЖИНХЭНЭ хувь хүнийг  энэ бүх ишлэлүүдэд хэлсэн юм. Таныг бүтээсэн тэр нэгний тогтоосон “жинхэнэ та бол” энэ билээ.  

Асуулт:

1. Бурханы тодорхойлолттой та харьцуулаад өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?

2. Судрын дагуу бол та хэн бэ?

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org