FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар
Ариун байдал
Яагаад секс гэдэг зүйл ийм том ойлголт байдаг вэ? Гэрлэтлээ хүлээнэ гэдэг зүйлийг 50-иад онынхон хийж байсан боловч одоо бол тийм биш байна. Би найз залуудаа хайртай тэгээд ч хэзээ нэгэн цагт бид гэрлэнэ гэдэг талаараа ярилцчихсан байгаа. Бид гэрлэх гэж байгаа юм чинь энэ байж болохгүй гэж үү?
Иймэрхүү бодол бол ойлгомжтой гэдгийг би мэдэж байгаа хэдий ч Христчин хүний бодол нь дэлхий боддогтой адил байх уу? (Ром 12:1-2)
Христийн дагалдагч эмэгтэйчүүдийн хувьд Түүний Үг үнэн гэдэгт бид итгэж,
өөр арга замаар тунгаан бодож , өөрөөр амьдрахаар дуудагдсан – Тэр бидний сайны төлөө хайраараа бүтээсэн . Дэлхий бол сексийг олон янзаар хардаг: анхаарал татах хэрэгсэл, хүний үнэ цэнийн хэмжигдэхүүн, дурлалаас бий болсон байгалиас заяагдсан үр дүн. Харин эдгээрийн аль нь ч Бурханы нүдээр харсан тэр гүнзгий утганд дөхөж очихгүй ээ.
Сударт өгүүлэхдээ хоёр хүн хамтдаа нийлснээр нэгэн махан бие болдог гэжээ. Учир нь энэ бол үнэхээр гайхалтай зүйл ба, үүнийг зөвхөн баталгаатай гэрлэлтийн харилцаанд л эдлэх боломжтой. Гэрлэлт энэ бол Бурханы агуу бүтээлүүдийн нэг нь билээ. Энэ нь Түүний Өөрийнхөө Сүмтэй харилцах харилцааг дүрсэлж байна. Эр хүн эхнэрээ хайрлах хайраар дамжуулж Христ биднийг хайрласнаа, хоёул нэг нэгэндээ бүрэн дүүрэн зориулагдсан гэдгийг харуулж байна. Энэхүү харилцаа нь Бурханы төлөвлөснөөр явагдах юм бол Есүс Христийг мэдэхгүй хүмүүс гэрлэлтийн харилцаагаар дамжуулан Түүний тухай төсөөллийг авах үнэхээр боломжтой! Секс бол энэхүү хүчирхэг зүйлийн нэг юм. Энэ нь Бурхан Өөрийн хүмүүстэйгээ хэрхэн харилцаа холбоотой байж, тэд хамтдаа нэг байхаар төлөвлөснийг харуулж байгаа юм.
Дэлхий сексийг хардаг арга замаас арай өөр биш гэж үү? Энэ бол ариун байхаар бүтээгдсэн! Бүсгүйчүүд ээ, бид ингэж л харах ёстой. Бурхан биднийг үнэхээр хайрладаг тул сексийг хавьгүй сайн байхаар бүтээжээ!
Гэрлэлтэн дэх секс—сексийн ариун байдал—нь маш үзэсгэлэнтэй, гайхамшигтай зүйл байхаар бүтээгдсэн юм. Та ямар үзэсгэлэнтэй, гайхамшигтай бүтээгдсэн билээ яг л түүн шиг. Бурхан таныг хэрхэн хайрладаг шиг таныг тийнхүү хайрлах нөхрийг танд өгөхөд—бүрэн дүүрэн, зоригтой, золиос гаргах ба үнэнч байдал , бас мэргэн ухаантай, хүчтэй байснаар Бурхан сексийг ямар байхаар бүтээсэн түүнийг амсаж мэдрэх боломж танд өгөгдөнө.
Бүсгүйчүүдээ, үүнээс өөрийг бүү зөвшөөр. Тэр таныг бүтээсэн бөгөөд та бол энэ бүхнээс илүү үнэ цэнэтэй.
Дашрамд хэлэхэд, ахлах ангийн сурагчдын төгсөлтийн үеэр статистикийн мэдээлснээр тэдний 80% сексэд оролцдог гэж мэдээлжээ. Хэрэв энэ хүн чи бол, Ром 8:1 –д хэлснээр Христ дотор байгч нэгэнд ял зэм үгүй гэдгийг санаарай. Тэр таныг хайрладаг бас таныг уучилж, таныг шинэчлэх болно. (1 Иохан 1:9). Өрнө дорноос хол байдаг шиг бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан Эзэнтэй дахин эхлээрэй. (Дуулал 103:12).
Асуулт:
1. Секс ба гэрлэлтийн талаар та ямар үзэл бодолтой вэ? Эдгээр үзэл бодлоо та хаанаас олж авсан бэ?
2. Ямар үед та сексийн ариун байдалд буулт хийхээр илүү соригдож байсан бэ?
3. Сексийн ариун байдал нь Христийг хэрхэн гэрчлэх вэ?
4. Гэрлэх хүртлээ хүлээх чиний хүлээлт Христтэй харилцах харилцааг тань хэрхэн бэхжүүлдэг вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org