FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар
Хүмүүст таалагдах
Хүмүүсийн нүд хаа сайгүй, таны хийх хөдөлгөөн бүрийг харж байдаг. Тэд магтаж, шоолж, дүгнэлт хийж, шалгаж бас шүүсний дараа ч шүүмжилж, тэдний хэлсэн үгс нь гүн шарх үүсгэсний үр дүнд эдгэрэх гэж олон жил шаардагдана.
Хөгжөөн дэмжигчид, шүүмжлэгчид, скаутууд бас хэвлэл мэдээллийнхэн. Эцэг эх, найз нөхөд, үе тэнгийнхэн бас өрсөлдөгчид. Тэд бүгд л ямар нэгэн юм хэлдэг бөгөөд зарим дуу хоолойнууд нь бидний амьдралд маш жинтэй буусныг бид тээсээр явдаг. Бид үүнийг ухаарсан ч бай үгүй ч бай, бид хэрхэн амьдрах, бас хэрхэн спортод хандах хандлаганд тэдгээр санал бодлыг зөвшөөрсөн явж байж болох юм. Ийм ч учраас бид өөрсдийн анхаарлыг бидний төлөө ингэх эрхтэй цор ганц үзэгч болох бидний хайрт, өршөөл нигүүслээр дүүрэн Тэнгэрлэг Эцэг рүү шилжүүлэх нь маш чухал юм.
Бусдад таалагдах хүсэл эрмэлзэл нь тэр чигтээ муу гэсэн үг биш. Биднийг хараад баярлаж хөөрч байгаа бусдыг хараад тэдний аз жаргалд хувь нэмрээ оруулснаа харахад таатай. Үнэ цэнэтэй, үр дүнтэй гэдгээ мэдэрч, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө чармайх үедээ бид асуудалд ордог.
Хүүхэд нь болохынхоо хувьд бид нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс болох эцэг эхийнхээ хэлсэн сайшаалын үгсийг сонсоод итгэлтэй байдал, өөрийгөө-үнэлэх үнэлэмж маань дээшилдэг. Эдгээр үгс байхгүй эсвэл сөрөг, гутаан доромжилсон сэтгэгдлүүдийг сонссон хүүхэд итгэлгүй болж, тэр охин өөрийгөө үнэ цэнэгүй гэж ойлгон , тэрхүү дутагдаж буй сайшаалыг олж авахын тулд“илүү сайн хийх” ёстой гэдэгт итгэдэг.
Үнэндээ бол энэ хорвоо дээрх нэг хүнд таалагдахын тулд чи үүнийгээ батлахыг хүсэх албагүй бөгөөд Бурханы хайрыг хүртэхийн тулд юу ч хийх хэрэггүй билээ. Харин чиний хүсч болох эдгээр бүх зүйлс чамд бий: Чи бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн ба батлагдсан . Үүнийг зүгээр л Бурхан бидэнд өгөхийг сонгосон юм. Бид үүнийг төлж авах боломжгүй бас хэзээ ч ингэх зохистой хүмүүс биш. Бидний хийж болох бүх зүйлс бол ердөө л Түүнд талархаж, Түүний үнэгүй, болзолгүй хайрыг хүлээн авах явдал билээ. Энэхүү хайр нь загалмай дээр бидний төлөө Есүс нас барснаар илэрсэн юм.
Таны авсан онооны дүн, цом, тогтоосон дээд амжилтууд зэрэг нь Бурханы мэлмийн өмнө зогсоход таныг сайжруулах эсвэл муутгах шалтаг болохгүй ээ. Хүмүүсээр сайшаалгах сайхан хэдий ч, ингэх хэрэггүй гэдгийг та мэдэх болно. Түүний зүйрлэшгүй хайр ба сайшаал нь хангалттай их байгаа.
Асуулт:
1. Та хэнээр сайшаалгахыг хүсч байна, үүнийгээ хэрхэн олж авахыг хүсдэг вэ?
2. Бурханы сайшаал ба хайрыг нь олж авахын тулд үүнийхээ төлөө та яг ямар хэмжээнд төлбөр төлөх хэрэгтэй гэж боддог вэ ямар хэмжээнд ? Үүнийг та хэрхэн төлж авахыг оролдох вэ?
3. Түүний Үгэнд Тэрээр Өөрийн хайрыг хэрхэн өгдөг гэж хэлдэг вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org