FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

10-с 9 дахь өдөр

Ичгүүр ба гутамшиг

Би хангалттай сайн хүн биш… Өнгөрснөө давахын тулд би төгс байх ёстой… би дотроо ямархуу хүн болохыг минь хүмүүс мэдэх юм бол ч... Би бол чухал хүн биш… Би уучлагдагдашгүй их гэм нүгэл үйлдсэн... Бурханых байх зохисгүй… Хэн ч намайг хайрлаж чадахгүй...

Христтэй харилцах харилцааны замд тээглэдэг хамгийн том зүйлсийн нэг бол ичгүүр юм.  Буруутгалын харьцуулалт бол бид ямар нэгэн буруу зүйл хийсэн гэдэгт итгэх итгэл, ичгүүр нь биднийг ямар нэгэн буруу зүйл гэж хэлдэг. Учир нь угаасаа л бид буруу гэдэгт итгэж, бид уучлалыг давшгүй гэж ойлгоод хана босгоод Бурханыг хол байлгаж зүгээр л өөрсдийнхөө хүчээр хамгийн сайнаар хийх дээр анхаарахыг хичээдэг. Бид өөрсдийнхөө сул талыг засахыг хичээж, эсвэл өөрсдийгөө ба сөрөг зан байдлаа нуух явцадаа бид хэн бэ гэдэгтээ тайвшрал авахыг хүсдэг. Биднийг чөлөөлж чадах тэрхүү үнэнд өөрсдийгөө нээхээс нааш, харамсалтай нь, ийм зүйл хэзээ ч болохгүй. 

Бидний ичгүүр гологдол нь өнгөрсөнд тохиолдсон хүчирхийлэл , ноцтой бэртэл гэмтэл, хөгжлийн бэрхшээлтэй бие махбодь ба өөр нөхцөл байдлуудаас улбаатай, юунаас ч үүссэн бай хамаагүй хэрэв бид чөлөөтэй байхыг хүсч байвал загалмай дээр эд бүгдийг авчрах ёстой. Бид үүнээс өөрийнхөө хүчээр хэзээ ч чөлөөлөгдөх боломжгүй. Дайсан биднийг үргэлжлүүлэн мэхэлсээр байх ба бид тэгж их хүсээд байгаа амар тайван ба зөвшөөрлийг олж авч чадахгүй.  

Харин , Есүсийн хөл дор, ичгүүрийг үхүүлж болно. Бид эцэст нь өөрсдийн тухай үнэнийг, Түүний хайраас болоод бид үнэхээр их үнэ цэнэтэй гэдгээ ухаарна. 

Бурханы Үг рүү эргэснээр, Ром 8:1-д Христ дотор байгч нэгэнд ял зэм байхгүй , Дуулал 103:12 –т Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг тийн холдуулсан, 2 Коринт 5:21-д Христээс болж бид Бурхантай зөвт болгогдсон, Ром 8:35-39- д Биднийг Христийн хайраас юу ч –үнэхээр юу ч салгаж чадахгүй гэж ичгүүрийг нураахаар хэлсэн ишлэлүүдийг мэдэж авна. 

Эмэгтэйчүүдээ, ямар ч ичгүүрийг тээж явсан бай энэхүү ачааг та доош буулгаж тавих боломжтой. Бурханы Үгэнд та бол Түүнийх учраас л та бүрэн дүүрнээр, хамгийн ихээр хайрлагдсан гэж хэлснийг ойлговол та чөлөөлөгдөж, амар тайван амьдарч чадна. Та өөрийнхөө юу хийсэн, эсвэл танд юу тохиолдсоныг нөхөн төлөх шаардлагагүй. Таны хийх зүйл бол ердөө л үнэнийг олж мэдэн, тэрхүү үнэнээр өөрийгөө чөлөөлүүлэх явдал юм.  

Асуулт:

1. Та юунаас ичдэг вэ?

2. Таны ичээд байгаа зүйл чинь өдөр тутмын тань амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ байдал чинь Бурхантай харилцаатай байхад тань хэрхэн нөлөөлдөг вэ?

3. Та Түүний Үгийг уншиж судлах хүсэлтэй байна уу, аль эсвэл худал хуурмагт үргэлжлүүлэн итгэж, ичгүүрийнхээ хоригдол болж үлдмээр байна уу?

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org

Холбоотой төлөвлөгөө унших