FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

10-с 3 дахь өдөр

Хяналт

Нүүр тулж ярьцгаая. Тамирчин хүний хувьд бидэнд олон зүйл тохиолдож байдаг. Бид хичээл, гэрийн даалгавар хийх, дадлага ажил, тоглоом, аялал хийх, нийгмийн үйл ажиллагаа, нийгэмд үйлчлэх ба амрах гэх мэт цагтай байдаг. Бид Христчин хүмүүсийн хувьд бас сүм чуулганд хамрагдах, Библи судлал ба өдөр бүрийн чимээгүй цаг хийдэг. Эдгээр бүх зүйл нийлээд биднийг ядрааж, сэтгэл санаа тавгүйтэхэд хүргэдэг.  Эдгээр хэсгүүдийн алинд нь ч бүдрэх эрхтэй гэж бид боддоггүй. 

Иймд бид хяналт руу чиглэдэг. Хэрэв бид бүх зүйлийг өөрийн чанга эрх мэдэл дор байлгаж чадвал, бид үүнийг хийж чадаж л таараа. Гэвч энэ нь амаргүй байх болно. Бид буруудах магадлалтай хувилбар бүхнээр дамжуулж үүнээс зайлсхийх төлөвлөгөөг гаргаж , цаг үргэлж тоглолтын оройд байх ёстой гэж үздэг. 

Иймэрхүү хэв маягтай амьдрал нь илүү их стрес рүү хандуулж, биднийг хөдөлшгүй цагийн хуваарьтай болгон, нийгмийн үйл ажиллагааг хязгаарлаж, чанга хатуу дэглэмийн хоол унд, дасгал хөдөлгөөн, хүмүүс ба нөхцөл байдлуудыг овжин ашиглах ба хяналтыг хэрэгжүүлэхийн тулд худал хуурмаг хандахад хүргэдэг. Сахилга дэг журам, эрүүл мэндийн хүрээнд байх нь хэдийгээр сайн ч гэсэн, бидний хянах хэрэгцээ нь Бурханы төлөвлөгөөг шахан гаргаж эхлэх юм бол бидний харилцаа холбоонууд, бидний эрүүл мэнд бас амар тайван байдал маань асуудалтай гэсэн үг ба үүнийг бид  сөрж зогсох хэрэгтэй болно гэсэн үг. 

Тэгэхээр таны сонсохыг хүсэхгүй тэр зүйлийг танд хэлж өгье. Та өөрийн хүрээлэн буй ертөнцийг хянах ямар ч чадвар танд байхгүй. Бид бүгдээрээ биднээс хавьгүй илүү хүч чадлын нигүүслээр амьдардаг.  

Бурханд таларх. Ямар ч зүйлийг бидний хяналтанд байдаггүй гэж бодохоор энэ нь бидэнд аймаар ч гэсэн Хэн хянадаг гэдгийг бид мэдэх юм бол энэ нь тийм ч айгаад байх зүйл бишээ. 

Биднийг удирдан чиглүүлж, хамгаалан сахидаг бас бидэнд тусалдаг Бурханы мөн чанар ба хүч чадлыг ойлгож эхлэх үед;  “Тэр биднийг хэзээ ч орхихгүй ” (Еврей 13:5) “Тэр бүх зүйлийг бидний сайны төлөө үйлддэг” (Ром 8:28) гэж Түүний үгэнд ийнхүү хэлснийг мэдэх юм. Цаг хугацаа өнгөрөх явцад , аливаа зүйлс бидний хүсээгүй замаар хийгдэж эхлэх үед ч гэсэн ,Тэр биднийг амар тайван байлгаж, итгэмжтэй нэгэн гэдгээ баталснаар бид Түүнд итгэл найдвараа тавьж эхэлдэг. 

Асуулт:

1. Ямар нэгэн зүйл таны төлөвлөгөө ба цагийн хуваарийг авч чулуудвал та үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ?

2. Хяналтыг алдсан мэдрэмж танд хэр зэрэг сэтгэлийг тань тавгүйтүүлдэг вэ? Тэрхүү тавгүйтлээ та хэрхэн зохицуулдаг вэ?

3. Тэр бол итгэмжит гэдэг талаар Бурханы үгэнд юу гэж хэлдэг вэ? (Зүгээр л толгойдоо юу гэж бодсоноороо хариулах хэрэгүй. Судалгаа хийж үзээрэй.)

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь туслах болно..Энэ төлөвлөгөөнд цээжлэх ишлэлүүд ба бодож эргэцүүлэх асуултуудыг багтаасан юм. Энэхүү төлөвлөгөөг хангаж өгснийх нь төлөө бид Христ итгэлт Тамирчдын Нөхөрлөлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org

Холбоотой төлөвлөгөө унших