Бурханы Өвч ЗэвсэгЗагвар

Armor of God

7-с 1 дахь өдөр

Би 49сс мотортой Хонда мопедоо нарлаг өдрүүдээр унаж, хотхоноо тойрох, гэр болон ажил руугаа явахдаа хэрэглэдэг. Мопедийн хамгийн дээд хурд нь 35-40 км/цаг. Манай мужийн хуульд мопед унахдаа хамгаалалтын малгай өмсөхийг шаарддаг. Өнгөрсөн зун би ажил руугаа мопедоо унаад явж байхдаа яагаад би хамгаалалтын малгай өмсөх ёстой гэж бодол болон явав. Хэдэн долоо хоног мопедоо унахдаа малгайгүй явснаа хүлээн зөвшөөрөхөөсөө ичиж байна. Үнэндээ надад гурван малгай байгаа. Гэхдээ би нэгийг нь ч өмсөөгүй. Нэгэн нарлаг сайхан өдөр би гэртээ харьж байтал цагдаа араас даган гэрт маань ирж надад торгуулийн хуудас өгсөн юм.

Торгуулийн хуудас ирсэн нь би хамгаалалтын малгайгүйдээ биш харин би хамгаалалтын малгай өмсөөгүйгээсээ болсон хэрэг. Мэдээж, осолд ороод толгойгоо гэмтээснээс торгуулсан нь дээр л дээ. Тэр цагаас хойш, би мопед унах бүрдээ хамгаалалтын малгай өмсдөг болсон. Маш олон итгэгч хүмүүс Бурханы бүрэн өвч зэвсэгтэй хэр нь түүнийгээ өмсдөггүйг би гайхдаг. Сүнслэг өвч зэвсгээ өмсөөгүйгээс болж Христийн үнэт цусаар бидэнд ирсэн ялалт дор алхаж чаддаггүй.

Өдөр бүр бид сүнслэг торгуулийн хуудас авч байдаг, үнэндээ бид сүнслэг тулаанд оролцож байдаг. Бид чөтгөрийн заль мэхний эсрэг зогсож чаддаггүй нь, бузар муу өдрийг тэсвэрлэж чаддаггүй нь, хорон нэгний бүх галт сумыг унтрааж чаддаггүй нь, дайсанд байнга гомдож, дарамтлуулдаг нь Бурханы өвч зэвсэг бидэнд байхгүйд биш харин хамгийн гол асуудал нь бид үүнийгээ хэрэглэж чаддаггүйд оршдог.

Бурханы өвч зэвсгийг толгойдоо бүү хадгал харин үүнийгээ оюун бодол, үйлдлээрээ өмс, хэрэгжүүл!.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Armor of God

Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан итгэл, зөвт байдал, аврал, үнэн ба амар тайвныг агуулсан Бурханы өвч зэвсгийг танилцуулах болно. Эдгээрийг бий болгох шаардлагагүй харин шууд өмсөх хэрэгтэй. Энэхүү өвч зэвсгээр Бурхан итгэгч хүн бүрийг хангасан. Итгэгч хүн бүрд Бурханы өвч зэвсэг байгаа бөгөөд харамсалтай нь зарим нь өмсдөггүй. Өвч зэвсгийг өмсөхгүй бол мэдээж үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Владимир Савчук-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.vladimirsavchuk.com/