Бурханы Өвч ЗэвсэгЗагвар
Ноорхойгоос Зөвт байдал руу
Хүмүүний зөвт байдал гэдэг бузар муугийн хэлтэрхий харин Есүсийн зөвт байдлын хуяг гэдэг өршөөлөөс ч илүү. Энэ нь Бурханы өмнө зөвтгөгдөн зогсох юм. Есүс биднийг зөвт болгохын тулд өөрөө гэмтэн болсон. Энэ нь Есүс гэмтэй гэсэн үг биш бөгөөд Тэр биднийг зөвтгөхийн тулд загалмай дээр бидний өмнөөс гэмтэн болсон. Бид өөрийгөө зөвтгөх боломжгүй. Есүс загалмай дээр цовдлогдон та бидний гэмийн төлөө нас барснаар бид зөвт нэгэн болон амьдрах боломжтой болсон. Энэхүү зөвт байдлын нөмрөг нь чөтгөрийн буруутгалаас хамгаалах хүчтэй.
Хэрэв аврал оюун бодлыг хамгаалдаг бол зөвт байдал зүрхийг хамгаалдаг. Хэрэв бидний зүрх биднийг буруутгах аваас бидний зүрхнээс илүү зүйл байгаа нь... Христийн цус юм. Загалмай бидний зүрхнээс илүү учир юу гэвээс Христийн зөвтгөл бидний зүрхийг хамгаалдаг.
Зөвт нь арслан мэт зоригтой (Сургаалт Үгс 28:1 Аб 2013), хэзээ ч ганхахгүй (Дуулал 112:6 АБб2013), зөвт нь долоо бүдрэвч нэг сэхнэ (Сургаалт Үгс 24:16 АБ б013). Зөвт байдлын төлөө өлсөж цангагсад ерөөлтэй еэ (Матай 5:6 АБ 2б13). Зөв шударгын зүдүүр их авч, Эзэн түүнийг тэр бүгдээс нь аварна. (Дуулал 34:19 АБ 20б3). Зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно. (Ром 5:17 АБ 201б).
Итгэгч хүн бүр зөвтгөгдсөн гэвч, итгэгч бүр зөвтгөлөө өмсдөггүй. Энэ нь тэд Христ дотор хэн гэдгээ байнга мэддэггүйтэй холбоотой.
Бидний ихэнх нь гэм нүгэлтэй гэдгээ ухамсарлан амьдардаг ч, зөвтгөгдсөн гэдгээ ухамсарладаггүй. Үр дүнд нь бид сүнслэг зүрхний дайралтад өртдөг. Учир нь зөвтгөлөө өмсөөгүйгээс болж бид чөтгөрийн дайралтад өртдөг. Яг одоо та өөрийн ноорхой хувцсаа тайлж, Түүний зөвт байдлыг өмсөгтүн.
Итгэгч та зөвтгөгдсөн. Хэрэв та үүнийгээ мэдрэхгүй байгаа бол загалмай өөд хар. Энэ нь таны юу мэдэрч байгаа тухай биш, харин юунд Итгэж байгаа тухай юм.
Зөвтгөлөө хүлээн ав.
Христ Есүс дотор зөвтгөгдсөн гэдгээ байнга сана. Энэ нь таны хааны өмсгөл юм.
Энэ нь таны сүнслэг дайнд өмсөх хувцаслалтын дүрэм юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан итгэл, зөвт байдал, аврал, үнэн ба амар тайвныг агуулсан Бурханы өвч зэвсгийг танилцуулах болно. Эдгээрийг бий болгох шаардлагагүй харин шууд өмсөх хэрэгтэй. Энэхүү өвч зэвсгээр Бурхан итгэгч хүн бүрийг хангасан. Итгэгч хүн бүрд Бурханы өвч зэвсэг байгаа бөгөөд харамсалтай нь зарим нь өмсдөггүй. Өвч зэвсгийг өмсөхгүй бол мэдээж үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.
More