Бурханы Өвч ЗэвсэгЗагвар
Сүнслэг Сэлэм
Ефес 6 дугаар бүлэгт Паул сүнслэг өвч зэвсгийн талаар танилцуулсан. Сэлэм бол тулалдаанд зөвхөн довтолгооны зорилгоор ашиглагддаг. Үлдсэн хэсгүүд нь бидний хамгаалалт бөгөөд Есүсийн бидэнд өгсөн ялалтад бат зогсох зорилготой. Сүнслэг сэлэм бол Бурханы Үг юм. Үүнийг Есүсийн сэлэм эсвэл Бурхан Аавын сэлэм гээгүй харин Ариун Сүнсний сэлэм гэсэн. Энэ нь Бурханы Үг Ариун Сүнсээр хүчирхэгждэг гэсэн үг юм. Сүнсний хүч Бурханы Үгээр чөлөөлөгддөг.
Сэлмээ хэрэглэснээр дайснаа ялж ялалт байгуулах боломжтой. Есүс цөлд үүнийг үлгэрлэн харуулсан. Есүс өөрийн нэрээр эсвэл тэнгэрлэг мөн чанараар чөтгөрийг ялаагүй. Тэр Эзэний Үгийг хэрэглэсэн. Тэр Бурхан Үг болох сэлмийг хэрэглэсэн. Энэ сэлэм үргэлж ажилладаг.
Энд онцлон тэмдэглэх зүйл нь Есүс бичээсээс чангаар чөтгөрийн эсрэг тунхаглахдаа Тэр "бичигдсэн байдаг" хэмээн хариулсан (Матай 4:4). Чөтгөр ихэвчлэн бидний оюун бодол руу дайрдаг, харин бид тэрхүү дайралтын эсрэг өөрсдийн амыг ашиглах хэрэгтэй. Сатан таны бодол, мэдрэмж рүү сумаа харвах үед бодолтойгоо бүү тулалд. Есүсийн хийсэн шиг амаа нээгээд бичээсийг тунхагла. Есүсийн амнаас гарсан Бурхан Үг таны амнаас тунхаглал болон гарахдаа ч адилхан хүчтэй байх болно. Оюун бодолдоо чөтгөртэй тулалдаад ялалт байгуулахгүй. Чөтгөрийн дайралттай та өөрийн амнаас гарах Бурхан Үг болох сүнслэг сэлмээр тулалдана.
Ариун Сүнсний сэлэм болох Бурхан Үгийг чангаар тунхаглан сүнслэг дайсантайгаа тулалд. Энэ нь магадгүй сонин, таагүй сонсогдож байж болох юм. Гэхдээ Сүнслэг ертөнцөд таны үг сэлэм гэдгийг санах хэрэгтэй. Бид махбодын нүдээр харж чадахгүй ч энэ нь чөтгөрүүдэд нөлөөлж байдаг. Хором бүрдээ Бичээсийг тунхаглах нь Сатаныг сүлбэж байгаа юм. Энэ нь сүнслэг ертөнцөд болж байгаа зүйл. Хэсэг хугацааны дараа чөтгөр Есүсийг орхин одсон шиг танаас зугтах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан итгэл, зөвт байдал, аврал, үнэн ба амар тайвныг агуулсан Бурханы өвч зэвсгийг танилцуулах болно. Эдгээрийг бий болгох шаардлагагүй харин шууд өмсөх хэрэгтэй. Энэхүү өвч зэвсгээр Бурхан итгэгч хүн бүрийг хангасан. Итгэгч хүн бүрд Бурханы өвч зэвсэг байгаа бөгөөд харамсалтай нь зарим нь өмсдөггүй. Өвч зэвсгийг өмсөхгүй бол мэдээж үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.
More